С.Баярцогт, Да.Ганболд нарыг шүүх хурал маргааш үргэлжилнэ

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

С.Баярцогт, Да.Ганболд нарыг шүүх хурал маргааш үргэлжилнэ

С.Баярцогт, Да.Ганболд нарыг шүүх хурал маргааш үргэлжилнэ

НЭМЭЛТ: 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулж Сангийн сайд асан С.Баярцогт, Дубайн гэрээтэй холбогдуулж “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Да.Ганболд, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарын гэм буруугийн шүүх хурал завсарлалаа. Шүүх хуралдаан маргааш үргэлжлэхээр болов.

С.Баярцогт, Да.Ганболд нарт холбогдох шүүх хурал үргэлжилж байна

Өнөөдрийн шүүх хуралдаанаар С.Баярын өмгөөлөгч П.Баасанжав, шүүгдэгч Ч.Давааням, түүний өмгөөлөгч Б.Мөнхбат нар нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаанд ирээгүй. Тиймээс шүүхээс шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлаж, шүүх хуралдааны товыг жич зарлахаар болжээ. Мөн шүүгдэгч С.Баяр, Ч.Давааням нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.

Харин бусад шүүгдэгчид болох С.Баярцогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна.

Шүүх хэргийг хүлээн авсан өдрөөс хойш шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдааныг нийт 4 удаа хойшлуулсан болохыг нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар онцлов.

Шүүгчдийн үйлдлийг эсэргүүцэн өмгөөлөгч нар шүүх хурлыг орхив

НЭМЭЛТ: 

Оюутолгой, Дубайн гэрээтэй холбогдуулан Сангийн сайд асан С.Баярцогт, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал асан Да.Ганболд, “Эрдэнэс Монгол” компанийн захирал асан Б.Бямбасайхан нарыг шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх танхимд үргэлжилж байна. Гэхдээ шүүгдэгч нар өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцож буй аж.

Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс өнөөдөр шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан ч хүлээн аваагүй. Мөн шүүхийн хууль бус үйлдэл нь шүүгдэгч нарын өмгөөлөгчдийг хурал хаяхаас аргагүйд хүргэсэн юм байна.

Н.Цогт: Шүүгчийг шалгуулах хүсэлт гаргасан ч тайлбар өгөөгүй

НЭМЭЛТ: 

Дубайн гэрээтэй холбогдуулж, яллагдагчаар татагдсан Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт шүүгчийг өөрчлөх санал гаргасан асуудлаар хэвлэлийнхэнд тайлбар хийлээ.

Тэрбээр “Шүүгч барьцаа хөрөнгийг нэмэгдүүлээд гурав хоногийн дотор байршуулах боломжгүй мөнгө нэхсэн.

Шүүгч нар буруутай шийдвэр гаргасан. Шүүгч хэн нэгний эрхийг зөрчсөн, буруутай шийдвэр гаргасан бол шалгадаг хуультай. Тэрний дагуу гомдол гаргах боломжтой. Бид цагдаад хандсан. Мөрдөн байцаагч маань шүүгчээс тайлбар авах гэтэл “эмнэлэгт хэвтсэн” гээд худал үнэн нь мэдэгдэхгүй тайлбар хэлээд тайлбар өгөөгүй. Б.Бямбсайханаар тайлбар өгүүлэх Урьдчилан хорих 461 дүгээр ангиас мөрдөн байцаагчид зөвшөөрөл өгөөгүй.

Санаатайгаар цагдан хорьчихсон шүүгч өнөөдөр шүүхийн шийдвэрийг яаж гаргах вэ. Тийм учраас өөр шүүгч оруулж ирээч ээ гэж хүсэлт тавьсан.

Цагдан хоригдсон гурван шүүгдэгч нь Ардчилсан намынх. Хэрэг нь тусгаарлагдаад явж байгаа нь Ардын намынх.  Сонгуулийн үр дүнгээс болоод хэргийг хурдан шуурхай шийдвэрлэгдээд байгаа юм биш үү, наад шүүгч дарамт шахалтад байгаа юм уу, эсвэл шагнал горьдоод байгаа юм уу цагдаа нь шалгаж өг гэсэн.

Прокуророос би санал асуусан. Энэ хүний үйлдэл нь ноцтой байна шалгаад өгөөч гэсэн. Прокуророос мөн ямар байр суурьтай байна вэ гэдгийг асуусан, юу ч хэлээгүй.

Ер нь прокурор юу болохыг мэдэж байсан, зохион байгуулж байна. Энийг нь шүүх дагаж хүссэнээр нь хийж байна. Бид шударга бус шүүх хуралдаан болж байна гэж үзэж байгаа.

 

С.Баяр, Да.Ганболд нарт холбогдох шүүх хурал түр завсарлав

НЭМЭЛТ: 

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлээд байсан Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баяцогт, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт холбогдох шүүх хурал түр завсарлаад байна. Бидний авсан мэдээллээр шүүх хуралдааны үеэр шүүгч Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын хэргийг тусгаарлан, хуралдаанаас гаргасан байна. Мөн шүүгдэгч болон өмгөөлөгчдийн зүгээс шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан аж. Үүнтэй холбоотойгоор шүүх хурал түр завсарласан юм байна.

С.Баяр, Да.Ганболд нарыг шүүх хурал эхлэв

Оюутолгой төслийн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Дубайд хийсэн гэрээтэй холбогдуулж, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарыг шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлээд байна.

Тус хэрэгт холбогдогчдын гэм бурууг шүүх хурал өнгөрсөн зургадугаар сарын 22-нд эхлэхэд шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нар нь нэр бүхий гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан юм. Тиймээс шүүх хуралдааныг 2020 оны долдугаар сарын 6-ны 09.00 цагт товлоод байсан билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж