Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноолоо

Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноолоо

НЭМЭЛТ:

Шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хасав.

Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсон байна.

Ингэхдээ Б.Отгонбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан бол Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдууллаа.

Нийслэлийн прокурорын газраас Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт Эрүүгийн хуулийн 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн байсан юм.

Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ хэргийг зургадугаар сарын 3-наас эхлэн хэлэлцэж, гэм буруутай хэмээн үзсэн. Ингэхдээ С.Мандахбатыг хэрэгт холбогдолгүй гэж үзэн, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон бол Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутай хэмээн үзсэн юм.

Ж.Эрдэнэбат нарыг шүүх хурал эхлэв

Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат,  , Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарт холбогдох шүүх хурал нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.00 цагт эхлээд байна.

Шүүх хуралдаан өнгөрсөн долоо хоногт эхэлсэн бөгөөд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж буй юм.  Өнөөдрийн шүүх хуралдаанаас тэдэнд ял онооно.

Өнгөрсөн баасан гаригт шүүх хуралдаанаас Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарыг гэм буруутайд тооцсон бол С.Мандахбатыг хэрэгт холбогдолгүй гэж үзэн, хэргийг нь хэрэгсэхгүй болгосон.


УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр, Б.Нямдаваа нарт холбогдох шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэх байсан ч хойшилжээ. Яллагдагчийн зүгээс шинэ өмгөөлөгч авсан тул хэрэгтэйгээ танилцах боломж олгохыг хүссэнийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авчээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж