Хуучирсан мэдээ: 2010.03.14-нд нийтлэгдсэн

Мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын башё өнөөдөр Осака хотноо эхэлж байна. Их аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлсан тул энэ башёгоос эхлэн шинэ аварга төртөл Хакухо Мэргэжлийн сумо бөхийн ертөнцөд ганцаараа ёкозуна цолтой зодоглох болоод байгаа. Өнөөдөр эхэлж буй башёгийн эхний өдрийн барилдаанд манай бөхчүүдээс Хакухо М.Даваажаргал комүсүби Аминишикитэй таарсан бол озэки Харумафүжи комүсүби Кисенасатотой учраа таараад байна. Харин маэгаширагийн нэгд бичигдсэн Какурюү М.Ананд озэки Котоошютай хүч үзэх юм байна.  

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж