Тун удахгүй монголчууд бидний хүсэн хүлээдэг үндэсний их баяр наадам болно. Наадмыг монгол түмний тусгаар тогтнол, эв нэгдэл, төр оршин тогтнохын үндсэн гэж үзэн, өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Энэ утгаараа монгол дээл, үндэсний өв соёлоо илтгэсэн хувцсыг сонгон өмсөх болсон. Тэгвэл энэ жилийн наадмын хувцас загварт торго гэхээс илүүтэй даавуун материалтай усан цэнхэр, ягаан, шаргал зэрэг өнгө тренд болж байна. Үндэсний хувцас үйлдвэрлэгчид үндэснийхээ дээлийг европ хэв маягтай хослуулснаараа зөвхөн баяр ёслолын өдрүүдэд ч биш өдөр тутамдаа өмсч болохуйц энгийн загвар оруулж чаджээ.
ARIUNA SURI
Үндэсний үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөл болсон тус брэнд энэ жил наадмын гоёл баярын өдрүүдэд болон өдөр тутамд өмсч болохоор загварыг онцолжээ.
IVEEL брэнд
Анхны загвараа 2017 онд танилцуулж байсан тус брэнд энэ жилийн наадмын гоёлыг цэцгэн хээтэй даашинз болон цулгуй усан хөх, хүрэн, хар өнгийн дээлээр тодорхойлжээ. Гэр бүлийн хос дээл, ихэр охидын даашинз гэхэд хүүхэд 45-65 мянга, аав ээжийн гоёл 65-175 мянган төгрөгийн үнэтэй байна. Тус брэндийн үндэсний дээлэнд босоо захан дээр шигтгээ оруулж өгснөөрөө бусад үндэсний үйлдвэрлэгчдээс ялгардаг онцлогтой.
Mayara
Дахин давтагдашгүй өвөрмөц хэв маягийг илэрхийлэгч тус брэнд энэ жил наадмын гоёлоо мөн даавуун материалыг онцолжээ. Ингэхдээ үндэснийхээ дээлийг европ загвартай хослуулснаараа зөвхөн баярын өдрүүдэд ч биш өдөр тутамдаа ч өмсч болох нь.
Борголжин
Цэцгэн хээтэй даавуун дээл, тэрлэг бол тус брэндийн энэ жилийн наадмын гоёлын өнгө төрх. Гэхдээ нимгэн даавуу, цулгуй өнгөтэй цайвар шаргал өнгийн палатиар ч бас охид бүсгүйчүүд гангарч болох нь. Үндэсний хэв маягийг шингээсэн босоо захтай ч чөлөөт загварын дээл таны энэ жилийн наадмын гоёл ч байж болох нь.










Б.ЦЭЦЭГ
зочин 2020-07-06 202.21.100.210
Үндэсний хэв маягтай МАСК Од болно доо
Зочин 2020-07-06 202.126.88.61
zarim mongol deelnuud arail muuhai yumaa
Зочин 2020-07-06 202.131.249.67
Ноёдын наадам болохоор бид гоёоод яахав дээ
Зочин 2020-07-06 202.21.108.242
Зөвхөн маскараа л гоё!!
Зочин 2020-07-06 202.70.34.70
neg hun neg yum hiiheer l goochilj bdag neg heseg zajhuuchuud bh yum, yu ch hiihgui uuruu face uhaal busdyg goochildog humuus bolio, ajilsag hudulmurch hun bol negiigee hundelj hiisen zuilii n baharhah biz ee,
zochin 2020-07-06 64.119.21.107
NAADAM BOLOKHGUY GEED BAYKHAD KHAANAA GOYOKH GEED BAYNAA ?
зочин 2020-07-06 208.180.184.130
Монгол хэлээрээ монголоороо нэрлэж болдоггүй л юм байхдаа. Эх хэлээ голно гэдэг ижийгээ голсонтой л ижил дээ.
Z 2020-07-06 98.169.40.24
Bugd l hachin omsohod evgui zagvaruud bna sh dee.