Шинэ долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.
Хонь
Хайр сэтгэл, хувийн харилцааны хувьд өрчлөлттэй, хэлбэлзэлтэй долоо хоног. Харилцаагаа ийм байг гэж та хүснэ, хамтрагч тань бас өөртөө тааруулах гээд энэ хоёрын дунд гацанги байдалд орно. Энэ гарцаагүй хоёр зүйлийн хооронд эргэлзэж байсан зүйлийг тань огт төсөөлөөгүй хэн нэгэн тайлж мэдэх юм. Танд эвгүй байсан ч өөрийнхөөрөө бай. Зарим нь таныг хол газар явуулахыг хүснэ. Гэвч энэ төгсгөл биш, энгийнээр харилцаагаа сэргээхийг оролд.
Үхэр
Capны нөлөөллөөр таны холбоо харилцаа нэлээн хүчтэй эрчимжих болно. Мэдлэгээ дээшлүүлэх болон өөрийн сэтгэл доторх асуудлаа бодож тайлахад тохиромжтой долоо хоног бөгөөд энэ нь таны хувийн болон ажлын харилцаанд аль алинд нь тустай байх болно. Үхрийнхэнд нэлээн өрсөлдөөн ихтэй долоо хоног байх бөгөөд өөрийнхөө ухаан санааг удирдаж чадсанаар та үүнийг даван гарах болно. Долоо хоногийн сүүлээр холын аянд гарч магадгүй байгаа учир даарч хөрөх, гэмтэж бэртэхээс болгоомжил.
Ихэр
Таатай долоо хоног. Энэ долоо хоног тэр чигтээ таатай уур амьсгалтай байна. Мэдрэмжээ битгий барь. Өөрийн хайртай болон ойр дотны хүмүүсдээ хэр их хайртайгаа хэл бас харуул. Од эрхсийн хандлага нь хөгжилтэй байж өөрсдийн зоргоор сонирхолтой зүйлсээ хийж нийгэмшихэд тусална. Та хэдийгээр ажилтай байсан ч сайхан инээмсэглэ, хамт ажиллагсадтайгаа хөгжилтэй онигоо ярьж тохиолдсон хошин зүйлүүдээ хуваалц. Долоо хоногрийн сүүлээр онцгой нэгэнтэй кофе уух, эсвэл өдрийн хоол хамт идэхээр тохирч магадгүй юм.
Мэлхий
Санаа зовоосон долоо хоног. Чухал яаралтай санхүүгийн асуудлуудад анхаарлаа хандуулах шаардлага гарна. Олон чухал асуудлуудыг зэрэг амжуулж чадахгүй учир бүгдийг эрэмбэл. Магадгүй хэт их зарлага таныг өрөнд унагаж мэднэ. Өөрөөр хэлбэл, орлого зарлагаа хяна. Гэр бүл, найз нөхөд тань танаас анхаарал хүсч, гомдоллож магадгүй. Үүнийг эмчилэх арга бол анд найз хань ижилтэйгээ илүү их цагийг өнгөрөөх явдал юм. Долоо хоногийн сүүлээр танд ийм боломж гарч ирнэ.
Арслан
Долоо хоногийн сүүлээр төлөвлөөгүй аялалд гарах эсвэл муу мэдээ сонсч магадгүй. Эдгээрийн аль аль нь гэнэтийн зардал гарах эсвэл ойр дотны хүмүүстэй түнжин хагарахад хүргэж болзошгүй. Зүрх сэтгэлийн асуудалд шийдвэр гаргахад тохиромжгүйг од эрхэс сануулж байна. Өглөөг тайван эхэлж, сайн унтаж амар. Хайр дурлалын харилцаа сайхан байх хэдий ч хайртай хүнээ зөв танихгүй бол хожим нь харамсахад хүрнэ. Эрүүл мэндийн хувьд сэтгэл санааны бйдлаас шууд шалтгаална.
Охин
Завгүй долоо хоног. Хамт олонтойгоо сайн хамтарч ажиллахад сэтгэл санааны шийдэмгий бус байдал хүндрэл учруулж байна. Бие даан ажилла. Өөрөө өертөө эзэн байснаар хэн хүнээс илүү хол явна. Эргэн тойронд байгаа хүмүүстээ анхаарал тавь. Одооноос эхлэн тогтмол дасгал хийж эхэл. Хэрвээ сүүлийн үед хөдөлгөөн багатай байгаа бол спорт клубт элсэх нь сайхан санаа. Мөн хоолныхоо дэглэмдээ ч эрүүл сонголт хий.
Жинлүүр
Мөрөөдөмтгий долоо хоног. Ямар гээчийн долоо хоног вэ гэж та гайхашрах болно. Хүчирхэг зөн совин хурц төвлөрөлтийн тань оронд энэ долоо хоногт будлиан, холион бантан ноёрхох болно. Уран зөгнөлийн ертөнц рүүгээ хэт орохоос болгоомжил. Ялангуяа хэрвээ та ажил дээрээ болон хүмүүсийн өмнө хариуцлага хүлээх ёстой бол. Эрүүл мэндийн хувьд хэвийн байх боловч, гэнэтийн осол гэмтлээс сэргийлээрэй.
Хилэнц
Долоо хоногийн эхээр бичиг цасаа цэгцэлж, дуусгаагүй ажлаа амжуулахад цаг заваа зарцуул. Долоо хоногийн сүүлийн өдрүүдэд ийм боломж гарахгүй л болов уу. Ажлын хамт олон тань танд итгэл хүлээлгэх болно.Мөнгө санхүүгийн багахан асуудал гарах ч та үүнийг ухаалагаар шийдвэрлэж чадна. Найз нөхдөө болон гэр бүлдээ анхаарал тавь. Таны уйгагүй зүтгэсний үр дүнд гэр бүлийн харилцан ойлголцол батжина. Архаг хууч өвчин сэдэрч магадгүй.
Нум
Сорилттой долоо хоног. Энэ долоо хоногийн турш өөрийгөө хүмүүжүүлэх бөөцийлөхөд анхаар. Хүнд ажлыг үргэлжлүүлэн хийхээр өөрийгөө хүчлэх нь таны бие махбод болоод сэтгэл санаанд сөргөөр нөлөөлнө. Ажлын хэт их стресс гэр орны үйл явдлаас болоод уур бухимдал нэмэгдэж, үүнийгээ бусдад гаргаж болзошгүй байна. Болгоомжтой байж биеэ барь. Өөрийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдаагүй ажил, хүмүүстэй холбоотой хариуцлага хүлээх хэрэггүй.
Матар
Сэтгэл ханамжтай долоо хоног. Хамтрагч юм уу гэр бүлийн гишүүний санаанд ороогүй эсэргүүцэл таны хувьд гэнэтийн зүйл болох боловч асуудал түргэн шийдэгдэх бололтой. Өөртөө бүү эргэлз. Та аливаа асуудлыг шийдвэрлэх хангалттай хүч чадал, мэдлэг чадвар байгаа учир түүниигээ үр бүтээмжтэйгээр ашиглах хэрэгтэй. Өөрийгөө болон авъяасаа чадах чинээгээрээ хөгжүүл. Бүлэг хүмүүсийн өмнө өрийгөө бүтээлчээр илэрхийлэх сонирхолтой сэдвээрээ илтгэл тавих нь гайхамшигтай мэдрэмж болон амжилтыг авчирна.
Хумх
Нэгэн хэвийн долоо хоног. Ажлын сайхан санаанууд төрж, чухал зорилтууд амжилттай хэрэгжинэ. Ямар нэгэн багийн хамтын ажиллагаа, өвчнөө эмчлүүлэх, сайн дурын ажил хийх, олныг хамарсан үйл ажиллагаа явуулах зэрэг нь таны төсөөлснөөс ч илүү сайн үр дүнг авчирна. Иогийн хичээлд суух болон ердийн дасгал хийх нь стрессд орсон хумхынхны хувьд стрессээс гарах гайхамшигтай арга зам байх болно. Мөнгө санхүүгийн хувьд тогтвортой байх болно.
Загас
Хэрэв та бусдад өөрийн санаагаа ойлгуулахыг хичээж байгаа бол туршилт сорилттой тулгарах болно. Шинэ долоо хоногийн эхний өдрүүдэд танд ядарсан, ажиллах сонирхолгүй мэрдэмж төрж болох юм. Үүнд оддыг буруутгах хэрэгтэй. Хэрэв та жижиг сажиг зүйлүүдийг мартаад байвал энэ нь бүгдээрээ таны буруу биш байх болно. Аливаа зүйлийг дуусгавар болгохын тулд та тэвчээртэй шургуу ажиллах хэрэгтэй. Танд сайнаар хандаж буй хүмүүсийг нүүр буруулуулахыг та хүсэхгүй байгаа л бол тэдэндээ бага ч гэсэн анхаарал халамж тавь. Худалдан авалт хийхдээ хэтрүүлэх хэрэггүй, зарлагадаа хяналт тавь.
Холбоотой мэдээ