Сорилго барилдаанд түрүүлсэн бөхчүүд

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

Сорилго барилдаанд түрүүлсэн бөхчүүд

Сорилго барилдаанд түрүүлсэн бөхчүүд

Тулгар Төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой Үндэсний их баяр наадам эхлэхэд 5 хоногийн хугацаа үлдлээ. Тэгвэл өнгөрөгч амралтын өдрүүдэд бөхийн галууд наадмын сорилго барилдаанууд зохион байгуулжээ.


Архангай аймгийн Бөхбилэгт дэвжээний наадмын сорилго барилдаан зохион байгуулагдлаа. Дархан аварга Г. Өсөхбаяраар ахлуулсан, улсын гарьд Д. Рагчаа, улсын начин Ч.Ганзориг багштай тус галд энэ жил улс, аймаг, сумын цолтой 50 гаруй бөх бэлтгэлээ базааж байна. Сорилго барилдаанд улсын харцага М.Бадарч, улсын начин Ч.Ганзориг, Л.Шинэбаатар, Ж.Дагва-Очир тэргүүтэй 64 бөх зодоглосноос Батцэнгэл сумын харьяат аймгийн арслан Б. Зоригтбаатар түрүүлж, Цэнхэр сумын харьяат улсын харцага М.Бадарч үзүүрлэн Батцэнгэл сумын харьяат улсын начин Ж. Дагва-Очир, Тариат сумын харьяат аймгийн харцага П.Жаргалсайхан нар шөвгөрлөө.

Увс аймгийн Увс нуур дэвжээний галын сорилго барилдаан Төв аймгийн Эрдэнэ сумын Шүтээн амралтанд зохион байгуулагдлаа. Увс, Завхан, Говь-Алтай, Сэлэнгэ, Баян-Өлгий аймгуудын бөхчүүд оролцсон 64 бөхийн барилдаанд улсын аварга Н.Батсуурь, улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, улсын заан Б.Соронзонболд тэргүүтэй бөхчүүд зодоглож Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат аймгийн заан О.Түмэн түрүүлсэн бол Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат улсын заан Б.Соронзонболд үзүүрлэжээ. Харин их шөвөгт улсын аварга Н.Батсуурь, улсын арслан П.Бүрэнтөгс шалгарсан байна.

Баянхонгор аймгийн Хонгор нутаг дэвжээний галын сорилго барилдаан зохион байгуулагдаж Орхон, Завхан, Дундговь, Ховд аймгийн бөхчүүд барилдлаа. Энэ сорилго барилдаанд улсын харцага Д.Батболд, улсын харцага Н.Золбоо улсын начин Б.Эрдэнэхүү тэргүүнтэй хүчит 64 бөх барилдан Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат улсын харцага Н.Золбоо түрүүлж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Их Богд Дэвжээний бөх аймгийн харцага Ө.Батзул үзүүрлэж их шөвөгт Баян-Өндөр сумын харьяат аймгийн харцага Б.Тавхай болон Баянбулаг сумын харьяат аймгийн начин Г.Баярсайхан нар үлджээ.

Завхан аймгийн Завхан дэвжээний наадмын сорилго барилдаанд 32 бөх зодоглож Алдархаан сумын харьяат Монгол улсын начин Л.Лха-Очир түрүүлж, Цагаанхайрхан сумын харьяат аймгийн начин Б.Даваадорж үзүүрлэлээ. Их шөвөгт Нөмрөг сумын харьяат Монгол улсын харцага Д.Бат-Эрдэнэ, Баянхайрхан сумын харьяат Монгол улсын начин Г.Баасандорж нар шалгарчээ.

Говь-Алтай аймгийн Хантайшир бөхийн дэвжээний сорилго барилдаанд Цээл сумын харьяат Монгол улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Бигэр сумын харьяат Монгол улсын харцага Ж.Амартүвшин, Цээл сумын харьяат Монгол улсын начин Л.Гантулга, Бугат сумын харьяат аймгийн арслан Ц.Бямба-Очир нараар манлайлуулсан хүчит 82 бөх зодоглов. Мөн энэхүү сорилго барилдаанд Сэлэнгэ аймгийн Таванхан дэвжээ, Өмнөговь аймгийн Говийн хүчтэн дэвжээ, Дорнод аймгийн Дорнын хүчтэн дэвжээний бөхчүүд зодогложээ. Сорилго наадамд Говь-Алтай аймгийн Бигэр сумын харъяат аймгийн арслан Ж.Алтаншагай түрүүлж, Бугат сумын харьяат аймгийн арслан Ц.Бямба-Очир үзүүрлэсэн бол шөвгийн зургаад аймгийн заан Г.Батмөнх, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Б.Отгонбаатар, аймгийн арслан Г.Төрмөнх нар шалгарсан байна.

Төв аймгийн Дүнжингарав дэвжээний сорилго барилдаанд хүчит 64 бөх зодоглож Баянчандмань сумын харьяат аймгийн хурц арслан Э.Ууганбаяр түрүүлж, Өндөрширээт сумын харьяат аймгийн арслан Д.Хүдэрбулга үзүүрлэжээ. Харин их шөвөгт улсын заан Б.Батмөнх, улсын начин Г.Ганжад нар шалгарчээ.

Орхон аймгийн бөхийн дэвжээний сорилго барилдаан зохион байгуулагдаж хүчит 64 бөх барилдсанаас Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат аймгийн арслан Б.Гантөмөр түрүүлэн Завхан аймгийн Завханмандал сумын харьяат аймгийн арслан Уртбаяр үзүүрлэжээ.

Хөвсгөл аймгийн Хөвсгөлийн хүчтэн дэвжээний 32 бөхийн сорилго барилдаан “Чингисийн хүрээ” жуулчны баазад зохион байгуулагдлаа. Энэхүү барилдаанд Галт сумын харьяат улсын начин А.Давааням түрүүлж, Их-Уул сумын харьяат улсын начин Б.Даваа-Очир үзүүрлэсэн байна.

А.Давааням наадмын сорилго барилдаандаа гурав дахь удаагаа түрүүллээ.

Харин их шөвөгт аймгийн арслан Ц.Сандагдорж, аймгийн заан Н.Даваахүрэл нар шалгарсан бол улсын арслан Ц.Содномдорж, улсын өсөх идэр начин Ч.Хөхчирэнгэр нар зодоглосонгүй.

Дорноговь аймгийн Хутагтын Хүчтэн дэвжээний галын барилдаан болж өнгөрлөө. Уг барилдаанд Мандах сумын харьяат аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргалаар манлайлуулсан 32 бөх хүч үзсэнээс Айраг сумын харьяат аймгийн арслан М.Бямбадорж түрүүлж, Мандах сумын харьяат аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал үзүүрлэжээ. Харин их шөвгийн дөрөвт Мандах сумын харьяат аймгийн арслан Б.Баатархүү, Айраг сумын харьяат аймгийн харцага Б.Бадрал нар шалгарлаа.

Завхан аймгийн Даян бөхийн дэвжээний галын сорилго барилдаанд улс, аймаг, сумын цолтой 32 зодоглож Баянтэс сумын харьяат аймгийн арслан Ш.Пүрэвгарьд түрүүлсэн бол улсын начин Их-Уул сумын харьяат Б.Чимэдвандан үзүүрлэж шөвөгт Тосонцэнгэл сумын харьяат улсын харцага Ш.Уламбаяр, Отгон сумын харьяат улсын харцага Т.Бэгзсүрэн нар үлджээ.

Өвөрхангай аймгийн Их Монголын Хүчтэн дэвжээний бөхчүүдийн наадмын сорилго барилдаан боллоо. Энэхүү сорилго барилдаанд Зүүнбаян-Улаан сумын харьяат Монгол улсын начин Б.Цэдэнсодном түрүүлж, Баян-Өндөр сумын харьяат аймгийн арслан Т. Ядамсүрэн үзүүрлэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж