Үндэсний их баяр наадам болоход тав хоног үлджээ. Энэ жилийн улсын наадмын сур, шагай, бөхийн барилдаан 13-р зуун цогцолборт болох бол хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно. Мөн үзэгчгүй зохион байгуулах наадмын үйл ажиллагааг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах юм. Түүнчлэн үзэгчгүй наадмыг гурван тэрбум төгрөгөөр зохион байгуулна. Цар тахлын үед гурван тэрбум төгрөгөөр наадам зохион байгуулж буйг иргэд буруутгаж, эрхмүүд зөвтгөж байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал, иргэд цар тахлын үед Цагаан сараа тэмдэглэхгүй байж болсон юм чинь наадмыг ч мөн тэмдэглэхгүй байя. Харин үзэгчгүй наадамд зарцуулах мөнгөөрөө гадаадад гацсан иргэдээ авчиръя, олон хүн үрэгдсэн Дарханы замаа тавъя, эсвэл зээлээ төлъе зэргээр санал гаргаад буй. Харин наадам зохион байгуулах комиссын дэд дарга энэ мөнгө нь өнгөрсөн жил батлагдсан мөнгө. Гурван тэрбумыг бүгдийг нь үрэхгүй гэж буй. Иймд талуудын байр суурийг хүргэж байна.
ҮЗЭГЧГҮЙ БИШ ТЕЛЕВИЗЭЭР ДАМЖУУЛААД ҮЗҮҮЛНЭ
Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан
Төсвийн тухай хуулийн дагуу өнгөрсөн хугацаанд хийгдсэн төсвөө баримталж байгаа. Бид өнгөрсөн оны арваннэгдүгээр сард коронавируст цар тахал гараагүй байхад наадмаа төлөвлөөд, төсвөө баталчихсан. Гэсэн ч төсөвлөсөн мөнгийг бүгдийг үрнэ гэж байгаа юм биш. Хөл хорио хязгаарлаад, цагаан сараа ч хийгээгүй. Мөн Үндэсний их баяр наадмаа үзэгчгүй биш телевизээр дамжуулаад үзүүлэх гэж байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дэд даргын хувьд дахин хариуцлагатайгаар мэдэгдэхэд бид байж болох хамгийн бага мөнгийг наадмын зохион байгуулалтад зарцуулна. Харин яг одоо гүйцэтгэлийг нь хэлэх боломжгүй байна. Гэхдээ ил тод болгоно.
ОЛИМП ХҮРТЭЛ ХОЙШЛООД БАЙХАД НААДМЫГ ХОЙШЛУУЛЖ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ
Харин иргэд наадмыг гурван тэрбум төгрөгөөр зохион байгуулж байгааг эсэргүүцэж сошиалд өөрийн үзэл бодлоо илэрхийлээд байна.
Холбоотой мэдээ