Трампын ялагдлыг ашиглахаар Ши, Путин хоёр тэсч ядаж байна

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

Трампын ялагдлыг ашиглахаар Ши, Путин хоёр тэсч ядаж байна

Трампын ялагдлыг ашиглахаар Ши, Путин хоёр тэсч ядаж байна

АНУ-ын ажиглагчдын дүгнэлтээр ОХУ, БНХАУ хоёр ирээдүйд дэлхийг удирдахын төлөө идэвхтэй эрмэлзэж эхэлжээ. Гэхдээ тэд хамтраагүй,  хэн, хэн нь Трампын хүч суларч байгааг овжин ашиглахаар санаархаж байна.

Мөн ажиглагчид АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч энэ бүхнийг өөрчилж, Владимир Путинг Москвад нь, Ши Жиньпинг Бээжинд нь үлдээн өөрсдийн улсыг илүү хариуцлагатай захирахыг анхааруулж чадна хэмээн үзэж буй гэнэ.

Нөгөө талаас энэ нь Трамп дэлхийн түүхэнд нэгэн сайнгүй толбо үлдээсэн гэдгийн жишээ болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Трампын анхны бөгөөд магадгүй цор ганц засаглалын хугацаа дуусах дөхөж байгааг далимдуулан удаан хугацаанд зорьж ирсэн зорилгоо биелүүлэх боломжуудыг илүү их хайж эхэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын иргэд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж, Путин насаараа төр барих эрхтэй болсон. Харин Ши Жиньпин үндэсний аюулгүй байдлын тухай хууль батлан Хонгконгийг удирдлагадаа авч, АНУ, Канад, Австрали, Их Британи улсуудыг дотоод асуудалд нь хошуу дүрэхгүй байхыг сануулсан юм.

Хоёр улс АНУ-ыг эсэргүүцэл үзүүлэх байр сууриа хадгалах чадваргүй байгаа хэмээн үзэж буй бөгөөд өнгөрсөн долоо хоногт Трамп ОХУ-ын арми АНУ-ын цэргүүдийг хөнөөсөн талибанчуудад шагнал өгч байна гэх мэдээнд яах учраа олохгүй самгардсанаараа дээрх таамгийг улам батлав бололтой.

Улс төрийн тоймч Дэвид Игнатиус өнгөрсөн долоо хоногт Вашингтон Пост цахим сэтгүүлд “Путин өшөө авахыг эрмэлзэж байна. Учир нь тэрбээр ЗХУ-ыг АНУ задалсан хэмээн итгэдэг агаад, тиймдээ ч АНУ-д ижил зовлон амсуулахыг боддог. Мөн Путины энэ санаагаа хэрэгжүүлэх хугацаа Үндсэн хуулиар сунгагдлаа” хэмээн бичжээ.

Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн даргын орлогч Сара Мэтьюс “Трамп бол АНУ-ын ашиг сонирхлыг дэлхийн тавцанд гаргаж ирсэн дэлхийн хэмжээний удирдагч мөн” хэмээн ярьсан байна.

Тэгвэл АНУ-ын өндөр албан тушаалуудыг хашиж явсан Карл Бернштейн тэс өөр өнцгөөс харж, “Трамп бол харизм, хүч чадал, нөлөөлөл гэх мэт зүйлээрээ гадаад орны ямар ч удирдагчийг өөрийн хүслээр хөдөлгөх чадвартай” хэмээн тодорхойлж байсан удаатай.

Гэвч “Путин түүний арганд орохгүй байна” хэмээн Бернштейний эх сурвалжуудын нэг мэдээлж байсан аж. Цаашлаад “Трампын Авторитар Ерөнхийлөгчид тал засч буй. Түүхийн мэдлэггүй байдал, бэлтгэл сул байгааг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд аюултай” хэмээн Бернштейн шүүмжилжээ.

Путины Үндсэн хуулинд оруулсан өөрчлөлт, Ши Жиньпиний Их Британитай байгуулсан гэрээг зөрчсөн нь зайлшгүй Трампын хүч багассаныг далимдуулсан үйлдэл хэмээн ажиглагчид дүгнэж байна.

Гурван жилийн өмнөхийг дурсвал, Трамп Жеймс Комиг Холбооны мөрдөх товчоо (ХМТ)-ны захирлын тушаалаас чөлөөлсний маргааш ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Ерөнхийлөгчийн оффисоор дайраад гарсан билээ. Учир нь Коми ОХУ Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг удирдан шалгаж байжээ. Харин Трамп энэ талаар зочиддоо “Би зүгээр л ХМТ-ны захирлыг тэнэг, галзуу болохоор нь халсан юм” хэмээн ярьжээ.

Түүнээс хоёр сарын дараа Трамп G20 уулзалт дээр Путинтэй ганцаарчилж уулзсан юм. Уулзалтын үр дүнд хоёр тал Сирид гал зогсоох асуудлаар амжилттай хэлэлцлээ хэмээн Цагаан ордон амжилтаа зарлаж байв. Харин ОХУ хэлэлцээг сөргөлдөөнийг түр хугацаанд царцаан, Ассадын дэглэмд босогчдын эзэлсэн газруудыг нэг нэгээр нь чөлөөлөх боломж олгоход ашиглаж байж. Трамп үүнийг эсэргүүцэн, хэлэлцээг цуцалж, АНУ-ын бодлогыг Сирид хэрэгжүүлж, ОХУ-ын Ойрхи Дорнод дахь нөлөөллийг зогсоож болох байсан ч тэгсэнгүй.

Харин энэ жил хорь гаруй жил төр барьсан Путин цаашдаа ч суудалдаа үлдэхийн тулд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр түүний Украин дахь түрэмгийллээс болсон АНУ-ын хориг, Их Британид цөлөгдсөн төлөөлөгч асан Сергей Скрипалын хэрэг зэрэг нь ердөө цаг хугацааны асуудал болж буй юм. Тэрбээр өдгөө Зөвлөлтийн өмнөх удирдагч нартай адил нас барах хүртлээ удирдагч байх боломжтой болсон билээ.

Харин Ши Жиньпин, Трамп хоёрын дунд өөр зүйл болсон. Ши Жиньпин худалдааны дайнтай холбоотой Трампын жинхэнэ санааг олж мэдэх шаардлагатай байлаа. Трампын зорилго мөнгө, Уйгур, Хонгконг гэх мэт хүний эрхийн асуудал, Хятадын улам бүр хүчирхэгжиж буйг зогсоохын аль нь ч байж магадгүй байсан юм.

Худалдааны дайн дөнгөж эхэлж байх үед мэргэжлийнхэн Трампыг өндөр технологийн зах зээлд БНХАУ том байр суурь эзлэхээс сэргийлэх нарийн төлөвлөгөөтэй байгаа хэмээцгээж байсан юм. Харин одоо хэрэгжүүлж байгаа бодлогоор нь Трампын засаг Хуавэйн 5G технологийг дэлхийд ноёрхохыг эсэргүүцэж байсан аж.

Германы канцлер Ангела Маркел өнгөрсөн долоо хоногт Европын холбооны 27 гишүүн орон БНХАУ-тай тохиролцоонд хүрэхэд л Трампын тактик нуран унах тухай ярьсан байна. Эхэндээ худалдааны дайнаар Трамп Хятадын худалдааны бодлого, оюуны өмчийн хулгайн эсрэг дорвитой арга хэмжээ авсан хэмээн шагшигдаж байсан ч одоо маш их шүүмжлэл дагуулах болсон байна.

Гадаад харилцааны зөвлөлийн дүн шинжилгээнд Роберт Блэквилл “Одоо Ерөнхийлөгч ба түүний залгамжлагчийн өмнө гарч ирж буй хамгийн том сорилт бол АНУ-ын хүч чадал, илүү чадварлаг холбоотнууд, илүү дээр дипломат харилцааг ашиглан Бээжинд нөлөөлөх явдал. Тэгж чадвал АНУ болон холбоотон орнууд нь Азид илүү хүчирхэгжиж, Хятадын тогтворгүй байдлыг зогсоож чадна” хэмээн бичжээ.

Энэ бүгдийг мэдээж Ши Жиньпин тооцоолсон нь тодорхой. Тэрбээр Трампыг БНХАУ-ын хүчирхэгжих замд тулгарах том саад төдийгүй ижил зорилго бүхий хүчтэй өрсөлдөгч хэмээн үзэж байжээ. Тиймдээ ч Хонгконгийн ардчиллыг дэмжигчдийг бүрмөсөн дарж, Хонгконг болон түүний ард буй барууны хүчинд сүрийг үзүүлэхээр шийдсэн бололтой.

Бээжин энэ долоо хоногт шинэ үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг Хонгконгод хэрэгжүүлж эхэлсэн билээ. Үүнийг их Британийн зүгээс БНХАУ 1984 оны тунхагаа зөрчин “Нэг улс, хоёр систем” бодлогыг үгүй хийсэн үйлдэл хэмээн үзэж буй.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж