Оросын кинотеатрууд Зөвлөлтийн үеийн уламжлалаа баримтална | News.MN

Оросын кинотеатрууд Зөвлөлтийн үеийн уламжлалаа баримтална

Оросын кинотеатрууд Зөвлөлтийн үеийн уламжлалаа баримтална

Оросын кинотеатрууд Зөвлөлтийн үеийн уламжлалаа баримтална

Долдугаар сарын 15-наас Орос улс коронавирусийн улмаас үйл ажиллагааг нь зогсоогоод байсан кинотеатруудаа нээхээр шийдвэрлэлээ. Гэхдээ коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан зарим хот, бус нутаг уг хугацааг урагшлуулж, бас хойшлуулж болох ажээ.

Үзэгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авч байгаагийн дотор хуучин Зөвлөлтийн үеийн уламжлалаа сэргээж хэрэглэнэ” хэмээн кинотеатруудын “Москино” сүлжээний ерөнхий захирал Светлана Максимченко хэллээ.

Үзэгчид амны хаалттай, бээлийтэй байх бөгөөд хүн хоорондын суух зай нь 1,5 метр байх ажээ. Үүнээс гадна киноны сеансаа дуусгаад үзэгчдийг буцаад заал руу биш шууд гадагшаа гаргах зохицуулалтыг "Москино" сүлжээ хийхээр болжээ. “Нөхцөл байдалтай уялдан зарим нэг өвөрмөц арга хэмжээ авна. Тухайлбал, хуучин Зөвлөлтийн үед байсан шиг киногоо үзэж дуусаад үзэгчид гарах хаалгаар шууд кинотеатрын байраас гарахаар зохицуулж байна” хэмээн Светлана Максимченко хэллээ.

Халдвар тархахгүй байх нөхцөл бүрдүүлэхийн тулд киноны тасалбарыг цахимжуулах, үйлчилгээний газраас көвхөн картаар тооцоо хийх зэрэг шаардлагыг бас тавих ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-06 43.228.131.151

Putinii sanaagaar bol ch 14 respublikee butsaaj negtgeed avah baih l daa. Genkogiin sanaagaar bol Mongol 16-r ni bolood oroh baih. Tegeed uuruu Tuvagiin Solchak Togoo shig amidiinhaa hugatsaand Euk. baih baih l doo!

Avatar

Зочин 2020-07-06 103.10.21.52

Орос улс өөрийгөө нэг мөсөн Зөвлөлт Холбоот улс гээд нэрлэчвэл зүгээр дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж