Оросын Находка хотын шүүх өнгөрсөн Баасан гаригт /2020.07.03/ Хойд Солонгосын дөрвөн загасчинд холбогдох хэргийг шүүгээд нэг хүнд нь жирийн дэглэмтэй хорих ангид дөрвөн жил хорих ял оноосон байна.
Өнгөрсөн 2019 оны есдүгээр сард Приморийн хилчид Япон тэнгист хууль бусаар загас агнаж байсан Хойд Солонгосын далбаатай завийг илрүүлэн саатуулсан. Оросын хилчид шаардлага тавин саатуулах үед завин дээр байсан 17 загасчин гарт тааралдсан зүйлээрээ зэвсэглэн хилчид рүү дайрчээ. Хэргийг нь шүүсэн гурван загасчин модон цохиур барьсан байжээ. Мөрдөн шалгах явцад дээрх гурван загасчин хилчдэд хамгийн их хохирол учруулж, хүнд гэмтээсэн болохыг тогтоосон байна.
Гурван загасчинд Эрүүгийн хуулийн 318-ын 2 буюу төрийн албан хаагчийн эсрэг хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр ял тулгасан юм. Өнгөрсөн Баасан гаригт нэгд нь ял оноосон бөгөөд үлдсэн хоёрыг шүүх хурлыг ирэх есдүгээр сард хийхээр товложээ. Үлдсэн 14 загасчинд холбогдох хэргийг мөрдөх ажиллагаа дуусах шатандаа яваа юм.
Холбоотой мэдээ