Оросын ганц муж Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэнгүй | News.MN

Оросын ганц муж Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэнгүй

Оросын ганц муж Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэнгүй

Оросын ганц муж Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэнгүй

ОХУ-д Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа эсэх бүх нийтийн санал асуулга 2020 оны зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 1-ний хооронд явагдаж, 78 хувийн саналаар дэмжигдлээ. ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг засаг захиргааны 85 субъектээс ганц нь буюу Ненецийн автономит тойрог дэмжсэнгүй.

Санал асуулгын дүн ингэж гарахад Ненецийн автономит тойргийг Архангельск мужтай нэгтгэнэ гэсэн яриа нөлөөлсөн гэж үзэж байгаагаа Ненецийн тойргийн тэргүүн Юрий Бездудный РБК сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Ненецийн тойргийг Архангельск мужтай нэгтгэх эсэхийг тухайн субъектуудын иргэдийн санал асуулгаар шийднэ гэсэн  ч өнгөрсөн тавдугаар сарын эхээр хоёр субъектын тэргүүн нар ийм санал асуулга болохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ яриаг тойргийн иргэд тааламжтай хүлээж аваагүй нь санал асуулгын дүнд нөлөөлсөн гэж Ненецийн Амбан захирагч Юрий Бездудный хэлжээ.

Тус хоёр субъектыг улс төрийн утгаар биш эдийн засгийн утгаар нэгтгэнэ гэсэн яриа гараад байсан юм.

“Хоёр субъектын хувьд эдийн засгийн ашиг сонирхол ижил хэвээр, ялангуяа Арктикийг эзэмших болон гүн усны “Индига” боомтыг хамтран байгуулах төсөл дээр нэг ижил сонирхолтой байгаа” хэмээн Юрий Бездудный хэллээ.

2020 оны тавдугаар сарын сүүлээр Ненецийн тойрог болон Архангельск муж Эдийн засгийн хөгжлийн хамтарсан хөтөлбөрийг баталсан бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд эдийн засгаа тэлэх, солонгоруулах, ажлын байр шинээр бий болгох зэрэг зорилтууд багтаж байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-06 202.9.40.10

Англи хэл, Орос хэлний мэдлэг чадвараа зэрэг эрс дээшлүүлэх хүсэл эрмэлзлэлтэй улс төрчид, томоохон бизнесментэй чадварлаг багш хамтран ажиллахад бэлэн байна. 99922603

Avatar

Заагч 2020-07-06 202.179.31.252

Зочин нэртэй луухаан минь танай хятад Өвөрмонголыг Шинжааныг эзэлсэн мөн Хонконшийг залгилаа өмхий хар корона минь Буриадыг Орос эзэлсэн юмуу өөрсдөө нэгдсэн юм хар данжаадын ялгадасаа бүлт авч гардаг шавар хэрмэндээ тонгочихгүй хог луухаан бэ?

Avatar

Зочин 2020-07-06 192.82.65.76

Усть-Орды́нский Буря́тский автоно́мный о́круг -ийн Эрхүү мужтай 2008 онд нэгтгэсэтэй ижил юм хийх юм байна даа. Эрхүү мужийн нэг хэсэг гэж явж байгаад нэр нь алга болох биздээ. Том гүрэн улсын нэгдмэл байдлыг бий болгохын тулд хийдэг асуудал. Манайх ч гэсэн 3 сая хүнээ зүүн баруу, төв гэхгүй байвал таарна.

Avatar

зочин 2020-07-06 202.9.47.31

Санал асуулга шудрага явагдсан ганц муж юм байна л да ..

Avatar

Зочин 2020-07-06 59.153.115.192

Энэ бүс нутаг эртнээс хамниган тунгус /монгол угсаатны эртний салаа мөчир/, фин угор угсаатны эскимосчууд, ненецүүд, чукча нар, эвенкүүд, нанайцууд… зэрэг нүүдэлчин, загасчин, анчин аж ахуйтай олон жижиг ястан угсаатны уугуул нутаг. Тэд ямар ч хил хязгааргүй эрх чөлөөтэйгөөр зэрэгцэн оршдог байсан. Хаант орос улсын төр хууль цаазаас оргож зугтсан оросууд ч бага сага нутагладаг болсон цагаас их оросын түрэмгийлэл энэ газар эхэлсэн. Эдгээр ард түмнийг оросууд хэзээнээсээ басамжилж дорд үздэг.

Avatar

Зочин 2020-07-06 59.153.115.192

Тиймээс ч нэг хүний хаанчлалыг баталгаажуулсан хоосон дүр эсгэсэн, тавилтай жүжиг болох "бүх нийтийн санал асуулга" гээч дээ энэ нутгынхныг үл тоомсорлон хянаж нягтлан хакердаж засалгүй орхисноос л үнэн дүн мэдээ нь бичигдсэн нь тэр. Одоо оросуудад шударга эрх чөлөөт сонгуулиар, энхтайван арга замаар засаг төрөө шинэчлэх, хууль ёсыг мөрдүүлэх бүх боломж 2036 он хүртэл хаагдсан. Нэг бол хувьсгал, эсвэл чилийсэн 16н жил тэвчин хүлээх л үлдсэн.

Avatar

Зочин 2020-07-06 66.181.179.17

Пиздец Рашке! Хохь нь л гэхээс.

Avatar

Зочин 2020-07-06 203.91.115.42

Их гоё цэвэрхэн нэрлэх юм. Автономит гээд. Уг нь бол Оросын импери, социалист лагерийн хүрээнд түрэмгийлэн эзэлсэн харь улсуудын ердөө нэг нь шүү дээ. Ненец, Сааха, Чечен, Буриад, Уулын Алтай, Татар, Чуваш, Осет, Крымь, Казахстан, Башкир гээд л.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж