Оросын ганц муж Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2020.07.06-нд нийтлэгдсэн

Оросын ганц муж Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэнгүй

Оросын ганц муж Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэнгүй

ОХУ-д Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа эсэх бүх нийтийн санал асуулга 2020 оны зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 1-ний хооронд явагдаж, 78 хувийн саналаар дэмжигдлээ. ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг засаг захиргааны 85 субъектээс ганц нь буюу Ненецийн автономит тойрог дэмжсэнгүй.

Санал асуулгын дүн ингэж гарахад Ненецийн автономит тойргийг Архангельск мужтай нэгтгэнэ гэсэн яриа нөлөөлсөн гэж үзэж байгаагаа Ненецийн тойргийн тэргүүн Юрий Бездудный РБК сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Ненецийн тойргийг Архангельск мужтай нэгтгэх эсэхийг тухайн субъектуудын иргэдийн санал асуулгаар шийднэ гэсэн  ч өнгөрсөн тавдугаар сарын эхээр хоёр субъектын тэргүүн нар ийм санал асуулга болохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ яриаг тойргийн иргэд тааламжтай хүлээж аваагүй нь санал асуулгын дүнд нөлөөлсөн гэж Ненецийн Амбан захирагч Юрий Бездудный хэлжээ.

Тус хоёр субъектыг улс төрийн утгаар биш эдийн засгийн утгаар нэгтгэнэ гэсэн яриа гараад байсан юм.

“Хоёр субъектын хувьд эдийн засгийн ашиг сонирхол ижил хэвээр, ялангуяа Арктикийг эзэмших болон гүн усны “Индига” боомтыг хамтран байгуулах төсөл дээр нэг ижил сонирхолтой байгаа” хэмээн Юрий Бездудный хэллээ.

2020 оны тавдугаар сарын сүүлээр Ненецийн тойрог болон Архангельск муж Эдийн засгийн хөгжлийн хамтарсан хөтөлбөрийг баталсан бөгөөд энэ хөтөлбөрийн хүрээнд эдийн засгаа тэлэх, солонгоруулах, ажлын байр шинээр бий болгох зэрэг зорилтууд багтаж байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж