Реппер Канье Уэст АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөхөө мэдэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.07.05-нд нийтлэгдсэн

Реппер Канье Уэст АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөхөө мэдэгдэв

Реппер Канье Уэст АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөхөө мэдэгдэв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үнэнч дэмжигч, реппер, шинэхэн тэрбумтан Канье Уэст 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж, Трамп болон Ардчилсан намаас нэр дэвшигч дэд ерөнхийлөгч асан Жо Байден нарыг өрсөлдөөнд дуудлаа.

Тэрбээр Бямба гаригт /2020.07.04/ өөрийн твиттертээ “Би АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Америкчууд бид одоо бурхандаа итгэж, итгэл найдвар алсын хараагаа нэгтгэж, ирээдүйгээ хамтдаа бүтээх ёстой” хэмээн мэдэгджээ. Түүний жиргээний дараахан “Tesla” компанийн захирал Илон Маск түүнийг 100 хувь дэмжихээ илэрхийлсэн байна.

Реппер Канье Уэст Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр албан ёсоор бичиг баримтаа бүрдүүлж өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа нь тэрбээр “Write-in candidate” хэлбэрээр нэр дэвших гэж байж магадгүй гэж хүмүүс дүгнэж байгаа аж. “Write-in candidate” гэдэг нь тухайн нэр дэвшигчийн нэр албан ёсны нэр дэвшигчдийн нэртэй хамт саналын хуудас дээр бичигдэхгүй бөгөөд сонгогч тухайн нэр дэвшигчийг сонгохыг хүсвэл нэрийг нь хоосон зайд бичиж болох хэлбэр юм.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж