Монгол Улсын харьяатаас 236 иргэн гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.05-нд нийтлэгдсэн

Монгол Улсын харьяатаас 236 иргэн гарчээ

Монгол Улсын харьяатаас 236 иргэн гарчээ

Гадаадын иргэн, харьяатын газар 2020 оны эхний хагас жилийн тайлангаа гаргажээ. Тайлант хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоёр удаагийн зарлигаар харьяалалгүй хоёр хүн Монгол Улсын иргэн болсон бол 14 удаагийн зарлигаар 236 иргэн гадаадын есөн улсын харьяат болохоор Монгол Улсын харьяатаас гарчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 117 иргэнээр нэмэгдсэн үзүүлэлт ажээ.

Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан нэг улсын долоон иргэн, харьяалалгүй нэг хүний хүсэлтийг хүлээн авсан бөгөөд хуульд заасан шалгуурыг хангаагүй дөрвөн иргэний хүсэлтийг буцааж,
гадаадын нэг улсын хоёр иргэний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авах ажиллагааг хийж байна.

Монгол Улсын харьяатаас гарч, гадаадын долоон улсын харьяат болох хүсэлт гаргасан 117 иргэний хүсэлтийг шинээр хүлээн авч, гадаадын найман улсын харьяат болох хүсэлт гаргасан 132 иргэний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авах ажиллагааг хийж байна.

Мөн гадаадын найман улсын харьяат болох хүсэлт гаргасан 115 иргэний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авч дүгнэлт гарган Ерөнхий сайдад танилцуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, зургаан улсын харьяат болох хүсэлт гаргасан 129 иргэний хүсэлтийг Ерөнхий сайдад танилцуулснаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт тус тус хүргүүлэв.

Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан харьяалалгүй 10 хүний хүсэлтийг шинээр хүлээн авч, холбогдох байгууллагаас санал авах ажиллагааг хийж байна. Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох хүсэлт гаргасан харьяалалгүй 11 хүний хүсэлтэд холбогдох байгууллагаас санал авч дүгнэлт гарган Ерөнхий сайдад танилцуулахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт, харьяалалгүй найман хүний хүсэлтийг Ерөнхий сайдад танилцуулснаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт тус тус хүргүүлээ. Мөн хоёрдмол харьяалал үүсгэсэн 138 иргэнийг шинээр бүртгэж мэдээллийн санд оруулсан ба 2020 оны эхний хагас жилийн байдлаар тус байгууллагын мэдээллийн санд хоёрдмол харьяалал үүсгэсэн 3667 иргэн бүртгэлтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж