Ж.Батбаясгалан: Дугуйн замын ашиглалт, хамгааллын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй | News.MN

Ж.Батбаясгалан: Дугуйн замын ашиглалт, хамгааллын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй

Ж.Батбаясгалан: Дугуйн замын ашиглалт, хамгааллын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй

Ж.Батбаясгалан: Дугуйн замын ашиглалт, хамгааллын асуудалд онцгой анхаарах хэрэгтэй

Авто замыг хөгжүүлэх 2030 он хүртэлх мастер төлөвлөгөөнд багтсан дугуйн замыг шинээр тавих ажлын хүрээнд Яармаг-Зайсан-Маршалын гүүр гэсэн чиглэлд 52 км урттай дугуйн замыг найман байршилд байгуулах ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй холбогдох албаныхан өчигдөр /2020.07.04/ Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар  хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн замын бүтээн байгуулалтын ажлын явц, нөхцөл байдлыг нь шалгалаа. Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар  хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу 7,1 км дугуйн зам барих  бөгөөд одоогийн байдлаар дугуйн замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна.  Явган хүний зам, дугуйн зам гээд нийт 3 метрийн өргөнтэй, асфалтан хучилттай гэрэлтүүлэг, амрах талбайтай, хамгаалалтын хайстай, хяналтын камер, зүлэгжүүлэлт тохижилттой гэх зэрэг  олон улсын жишигт нийцсэн стандартын дагуу хийгдэж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Дугуйн замыг төлөвлөсөн хугацаанд нь хийж гүйцэтгэхэд онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Хамгийн чухал нь замын чанар стандарт. Мөн дугуйн замыг ашиглалтад орсны дараагаар арчлалт хамгааллыг тусгайлан хариуцаж ажиллах хариуцсан эзэнтэй байлгах ажлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгав. Мөн дугуйн зам цэвэрлэдэг зориулалтын техникийг судалж түүгээр дугуйн замаа цэвэрлэж ялангуяа өвлийн цагт эвдрэл гэмтэлгүй байлгах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй” гэв

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-07-05 122.201.23.226

duguin zamaa auto zamtai tsug hiih bsan uym,orgotgood

Avatar

хадны мангаа 2020-07-05 202.131.251.109

"Яармаг-Зайсан-Маршалын гүүр, Маршалын гүүрнээс Улиастайн уулзвар хүртэлх" дугуйн замд хэнд хэрэгтэй вэ? Хүн зугаацуулахаас өөр ашиггүй зам. Үүний оронд хотын төвийн дугуйн замуудаа барьж, янзалвал дээр байх. Одоо байгаа дугуйн замууд нь дугуйгаар явахад зориулагдаагүй мэт, энд тэндээ гэнэт тасрана, өндөр боржуур мөргөнө, явган хүнтэйгээ булаацалдана, авто машинтайгаа мөргөлдөх шахна. Иргэд дугуйгаар ажил, сургуульдаа явдаг болох нь гол зорилго байх.

Avatar

Зочин 2020-07-05 58.84.189.199

Shal Teneg yum. Duguin zamiinh n zurag ch Baihgui hernee 2 Tom Darvaisan mangar dargiin Tom maltiisan zurag baij baidag naasan. Ug n darga ter ajliig ergej gegeen duree uzuulsen n chuhal medee bish, Saihan duguin zam barij bn, ajil n iimerhuu yavtstai bn gesen bol soniholtoi medee boloh bailaa gej.

Avatar

Зочин 2020-07-05 66.181.161.59

Дарь эхийн замаа хэзээ засах вэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж