Японд үерийн гамшиг нүүрлэж, олон хүн амиа алджээ | News.MN

Японд үерийн гамшиг нүүрлэж, олон хүн амиа алджээ

Японд үерийн гамшиг нүүрлэж, олон хүн амиа алджээ

Японд үерийн гамшиг нүүрлэж, олон хүн амиа алджээ

Япон улсын баруун өмнөд нутгийн Күмамото мужид их хэмжээний аадар борооны улмаас одоогийн байдлаар 15 хүн нас барж, дахин есөн хүн сураггүй болжээ. Нас барагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгаа ба аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. Нас барагсдын 14 нь ахмадын асрах газарт амьдардаг ахмадууд гэнэ. Тус асрах газрын байр усанд автаж, урссан байна.

Тус улсын Ерөнхий сайд Абэ Шинзо байгалийн гамшигт үзэгдэл нүүрлэж буй бүс нутгуудад Өөрийгөө хамгаалах хүчний 10 мянга орчим цэргийг дайчлан ажиллуулахаа мэдэгдээд үерийн бүст амьдарч буй ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриалжээ.

Хүчтэй аадар борооны улмаас олон зуун байшин барилга усанд автаж, эрэг далангуут нурж, хөрсний гулгалт үүсч байгаа ба Японы Цаг уурын агентлаг 200 мянга гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлэх зөвлөмж гаргажээ. Түүнчлэн 6,000 орчим өрх тог цахилгаангүй болсон байна.

Эх сурвалж: BBC, Guardian

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
43
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

эмгэнэл илэрхийлеэ 2020-07-05 192.82.65.180

Манай улсын хамгийн том хандивлагч улс шүү дээ. Дэлхийн хамгийн ажилсаг, ухаалаг ард түмэн байж яагаад делфин, цэнхэр халим мэтийн далайн усыг биеэрээ цэвэрлэж хэдэн тн хүчилтөрөгч шахах зориулалттай амьтадыг агнаж иднэ вэ. асар их далайн ан, агнуураа зогсоовол хэзээ ч үер болохгүй шүү дээ.

Avatar

Зочин 2020-07-05 155.4.39.118

dandaa l******d dandaa mhar setgegdel bichneee nuuree neree nuusan muu hujaagiin erliizuud

Avatar

Зочин 2020-07-05 66.181.183.161

2011 оны цүнамигаас хойш уруудан доройтож Япон улс аажмаар ядуу орон болох замд орлоо. Ирээдүйд Япон улс машин үйлдвэрлэх чадалгүй болно.

Avatar

Зочин 2020-07-05 103.10.23.217

тийм юм байхгүй ээ өвгөөн.ажилсаг хөдөлмөрч улс бөхдөггүй юм аа.гарч хашаа хороогоо цэвэрлэ.

Avatar

Зочин 2020-07-05 202.131.250.130

spain.d covidoos bolj ahmaduudaa hayaj yawsan harin odoo yapond ahmaduud ni jivj uhlee

Avatar

Mashaanch 2020-07-05 202.55.188.33

17onoos hoish ontoi tereg avna

Avatar

Amjilt 2020-07-05 67.81.184.102

Tedend 100 jileer gazar tureeslej Zalhuu Mongol ajil surmaar ym

Avatar

Zochin 2020-07-05 67.81.184.102

Amidrah gazargui bol …iimerhuu huvi zaya irne

Avatar

Зочин 2020-07-05 64.119.18.124

Ажиллсаг хүмүүсийг хийх ажилтай л болгож дээ тэнгэр хангай

Avatar

Зочин 2020-07-05 202.55.191.205

одоо ч усанд орсон, эвдэрсэн машинууд хэдэн 1000-раа орж ирэх байхдаа

Avatar

зочин 2020-07-05 202.179.21.243

OMG….япончуудад газар түрээслүүлье.

Avatar

Зочин 2020-07-05 176.63.23.109

Дараа нь Хонг конг шиг л болно доо.

Avatar

Зочин 2020-07-05 64.119.23.112

Japan jivi baina yanaa

Avatar

Зочин 2020-07-05 66.181.161.29

Япон бол Зүүн Азийн томоохон хандивлагч орон. Өнгөрсөн 30 жилд бидэнд өгсөн хандив тусламжаараа Бнхау-н дараа орно. Ядаж манай засаг эмгэнэл илэрхийлж байгаа байлгүй дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж