Мягмар гаригт Сөүл рүү тусгай нислэг үйлдэнэ

Хуучирсан мэдээ: 2020.07.05-нд нийтлэгдсэн

Мягмар гаригт Сөүл рүү тусгай нислэг үйлдэнэ

Мягмар гаригт Сөүл рүү тусгай нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссын 24 дүгээр хуралдаанаар эх орондоо ирэх хүсэлтээ гаргасан иргэдийг долдугаар сарын эхний хагаст татан авах шийдвэрийг гаргасан билээ. Энэ дагуу энэ сарын 02, 04-ны өдрүүдэд тусгай нислэг үйлдэж Сөүл, Токиогоос иргэдээ татан авсан.

Хуваарийн дагуу дараагийн чартер нислэгийг ирэх Мягмар гаригт буюу долдугаар сарын 07-ны өдөр Сөүл рүү үйлдэнэ.

Тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэд ирээд 21 хоног тусгаарлагдах байр, хоолны зардлаа өөрсдөө хариуцна.

  • Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг,
  • 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөг байна.

Дээрх төлбөрийг тус улсуудаас ирэх иргэний ар гэрийнхэн нь Монголд, Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг бүрэн барагдуулсны дараа онгоцны суудлыг баталгаажуулна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Түүнчлэн тусгаарлах байр, хоолны зардлыг АТМ-ээр төлөхгүй, зөвхөн банкны теллерээр эсвэл мобайл банк, интернэт банкаар төлөх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж