“Их 7”-ийн бүлгийн чуулга уулзалт есдүгээр сард зохион байгуулагдах юм. Уг чуулга уулзалтад Хятад улсыг урих нь зүйтэй гэж үзэж байгаагаа ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгджээ. Тэрбээр “Хэрэв “Их-7”-г өргөтгөх гэж байгаа бол Хятадыг үл тоомсорлох нь алдаа болно. Орчин үеийн дэлхий ертөнцөд Хятадгүйгээр ямар ч асуудлыг хэлэлцэх боломжгүй “ хэмээн ярьсан байна.
Чуулга уулзалт зургадугаар сард болох байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас есдүгээр сар хүртэл хойшлуулах болсныг зохион байгуулагч АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм. Ингэхдээ үндсэн долоон орноос гадна нэмж Австрали, Орос, Өмнөд Солонгос, Энэтхэг улсыг оролцуулах санааг дональд Трамп дэвшүүлсэн.
Ийм санал дэвшүүлсэн ч Вашингтоны талаас Оросыг “Их-7”-д оролцуулах талаар ямар нэгэн яриа хэлэлцээ хийж эхлээгүй байгааг Сергей Рябков ярьсан байна. Харин ОХУ дахь АНУ-ын Элчин сайд Жон Салливан Рябковын эсрэг мэдэгдэл хийсэн юм. Өмнө нь ОХУ нь “Их-8”-ийн бүлэгт багтдаг байсан ч 2014 онд Украинаас Крымийг хүчээр өөртөө нэгтгэсний дараа дээрх бүлгээс Оросыг хасч, “Их-7” болж байв.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ