ХӨСҮТ: 2 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ | News.MN

ХӨСҮТ: 2 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ

ХӨСҮТ: 2 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ

ХӨСҮТ: 2 хүн эдгэрч, дараагийн шатны сувилалд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.07.05/ хийлээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ: Дэлхийн олон оронд коронавирусийн халдвар дахин дэгдэж байна. АНУ-ын эрдэмтэд коронавирус мутацад орж агааржуулалтгүй битүү, харанхуй, хүн олноор цугларсан орчинд халдвар маш хурдан тархах хэв шинжид орж байна гэж дүгнэсэн байна. ОХУ-д 24 цагийн хугацаанд 6632 хүн шинээр өвчилж, 168 хүн нас барсан. Буриад, Тувад өвчлөл өмнөх өдрөөс 37-110 тохиолдлоор нэмэгдсэн. Тувад 110 хүн шинээр өвчилж нийт өвчлөлийн тоо 4927 болсон. Буриадад 37 хүн шинээр халдвар авч нийт өвчлөлийн тоо 3071-д хүрэв.

Манай улсын хувьд ажиглалтад өчигдөр /2020.07.04/ шинээр 316 хүн орж, 233 хүн ажиглалтаас гарч гэрийн тусгаарлалт руу шилжлээ. Одоо 2697 хүн ажиглалтад байна. Өчигдөр Япон-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн 263 зорчигчийн тээшинд эцсийн ариутгал халдваргүйжилт хийсэн. Цэргийн төв эмнэлэгт тусгай нислэгээр ирсэн 88 хүн эмчлүүлж байгаагаас гурван хүнийн биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байна. Орон нутгийн 15 чиглэлийн гал тэрэгт 12 эрүүл мэндийн ажилтан 5000 гаруй хүнд коронавирус илрүүлэх асуумж, судалгаа тандалт хийхэд сэжигтэй тохиолдолд илрээгүй.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: 2020 оны долдугаар сарын 04-нд нийт 55 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 12 хүнд шинжилгээ хийхэд илрээгүй. Тандалтын шугамаар нэг хүний сорьцийг сонгон шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 42 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. Эдгэрсэн хоёр хүний нэг нь 22 настай эрэгтэй, оюутан 49 хоног эмчлэгдсэн бол нөгөөх нь 32 настай ачаа тээврийн жолооч 16 хоног тус тус эмчлэгдэж эмнэлгээс гарлаа.

Монгол Улсад коронавирусийн батлагдсан 220 тохиолдлын 185 нь бүрэн эдгэрч эмнэлгээс гарлаа. Одоо 35 хүн эмчилгээнд байгаа бөгөөд 33 хүний биеийн байдал хэвийн үлдсэн хоёр хүний биеийн байдал хүндэвтэр, нэг жирэмсэн эх, 6, 12 насны хоёр хүүхэд эмчлүүлж байна. Өчигдөр /2020.07.04/19.00 цагт Токио-УБ онгоцор ирсэн 262 хүний шинжилгээг хийх ажлыг өнөөдөр эхлүүллээ. Бүгд тусгаарлалтын байрандаа орсон. Шинжилгээний хариу маргааш зарлана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-07-05 103.229.120.213

УОК-ын 6/30 ний өдрийн мэдээгээр 75 хүн эдгэрч бусад
нь эмчлүүпж бгаа гэсэн байх юм. Гэтэл ЭМЯ -ны дээрх мэдээгээр 185 хүн эдгэрсэн гэжээ. Мэдээлэл зөрөөтэй байгааг тодруулна уу! Корона тоглоом биш хариуцлагатай байя!

Avatar

Зочин 2020-07-05 64.119.18.183

81 81

Avatar

Зочин 2020-07-05 64.119.18.183

81 81 81

Avatar

Зочин 2020-07-05 64.119.18.183

81 81 81 81 OD 81

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж