Осол хамгийн их гардаг 50 цэгт анхны тусламжийн цэг байгуулна | News.MN

Осол хамгийн их гардаг 50 цэгт анхны тусламжийн цэг байгуулна

Осол хамгийн их гардаг 50 цэгт анхны тусламжийн цэг байгуулна

Осол хамгийн их гардаг 50 цэгт анхны тусламжийн цэг байгуулна

Зам тээврийн осол хамгийн их гардаг 50 хар цэгт анхны тусламжийн цэг байгуулах, мэдлэг олгох ажлыг эхлүүлжээ.

Улсын хэмжээнд жилд дунджаар 500 орчим хүн ослын улмаас амь насаа алдаж байна. Зам тээврийн ослоор амиа алдсан хүний 50 хувь нь анхны тусламж авч амждаггүйн улмаас нас бардаг гэсэн судалгаа байдаг.

Иймд иргэдийн амь насыг авран хамгаалах зорилгоор Монголын Улаан Загалмайн нийгэмлэг, Зам, тээврийн хөгжлийн яам, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний зөвлөлийн ажлын алба, Тээврийн цагдаагийн алба, Онцгой байдлын байгууллага, Монголын авто холбоотой хамтран улсын хэмжээнд хамгийн их зам тээврийн осол гардаг авто замууд дагуу "Анхны тусламжийн цэг"-үүдийг эхний ээлжид Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчих авто замд байгуулж байна.

Мөн осолд өртсөн иргэдэд тусламж үзүүлэх мэдлэг олгох сургалтыг зохион байгуулж байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хүдэр 2020-07-05 192.82.68.22

Тун зөв санаа байна. Тэгэхдээ ганцхан анхны тусламжийн төдийгүй хүнс хоолтой, амрах сандал, сүүдрэвчтэй, ТҮЦ, техникийн
тусламж, засварын цэгтэй, боловсон бие засах газартай, тэгэхдээ нүсэр биш боловч цогц цэг байхаар бодвол илүү сайн байх биз.

Avatar

Зочин 2020-07-05 43.242.243.70

юмыг муугаар боддог хар энеригтэй хүн юм та

Avatar

Зочин 2020-07-05 103.229.123.62

Осол гарах нь ашиг юм ба л да, амралтын цэг байгуулж, хөдөлгөөн удаашруулж хяна л даа мангаруудаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж