ТАНИЛЦ: 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх РАШААН СУВИЛЛУУД

Хуучирсан мэдээ: 2020.07.05-нд нийтлэгдсэн

ТАНИЛЦ: 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх РАШААН СУВИЛЛУУД

ТАНИЛЦ: 250 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлэх РАШААН СУВИЛЛУУД

Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан рашаан сувиллаар үйлчлүүлэх иргэдийн тоо нэмэгддэг. Иймд Эрүүл мэндийн даатгал төлсөн иргэд даатгалын сангаас ямар төрлийн тусламж үйлчилгээг авч, хөнгөлөлт эдлэх талаарх мэдээллийг хүргэе.

2020 онд нийслэлийн хэмжээнд 24, орон нутагт 34 рашаан сувилал Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан даатгалын гэрээний дагуу даатгуулагчдад үйлчилгээ үзүүлж байна. Сувиллын тусламж үйлчилгээ нь сэргээн засах болон уламжлалт анагаах ухааны тусламж, үйлчилгээг хэвтүүлэн эмчлэх хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг онцлогтой.

Сувилалд нэг удаа үйлчлүүлсэн буюу 5-аас дээш хоног хэвтэн эмчлүүлсэн даатгуулагч үндсэн төлбөрөөс 250 мянган төгрөг хөнгөлнө. Өөрөөр хэлбэл, сувиллын үндсэн төлбөрт даатгуулагчийн хэвтсэн орны төлбөр, хоол, эмчилгээ болон бусад зардал багтдаг.

Өнгөрсөн оныг хүртэл сувиллын тусламж үйлчилгээг 110 мянган төгрөгөөр тооцдог байсан бол 2020 оны хоёрдугаар сараас эхлэн 250 мянган төгрөгөөр санхүүжүүлэх болсон. Сувиллаас үзүүлэх тусламж үйлчилгээ нь уламжлалт бариа, заслын үйлчилгээ, рашаан, шавар элсэн эмчилгээ зэрэг орно.

НИЙСЛЭЛ:

ОРОН НУТАГ:

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
57
ЗөвЗөв
16
ГайхмаарГайхмаар
12
ХөөрхөнХөөрхөн
12
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж