ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ | News.MN

ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ

ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ

ЭЕШ-ын дүнг шууд мэдээлнэ

Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар үргэлжилж байна.

2020 онд Улсын хэмжээнд 30 мянга 902 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Шалгалтыг долдугаар сарын 2-ноос 5-ны хооронд зохион байгуулж байна. Өнөөдөр буюу долдугаар сарын 5-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалтыг тус тус зохион байгуулж байна.

Коронавируст халдвар (COVID-19)-аас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих заавар, зөвлөмжийн дагуу шалгуулагчдыг шалгалтын байранд оруулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийж,  суудлын хуваарь дээр тухайн шалгалтыг өгөх шалгалтын байр, шалгалтын байранд ирэх цагийн тов, нэвтрэх хэсгийн дугаарыг тусгайлан урьдчилан заасны дагуу зохион байгуулж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн оноо гаргах, засалтын үйл ажиллагааг шууд засалтын шилэн технологи ашиглан тухайн шалгалтын дараа шалгалтын байр тус бүрээс www.live.eec.mn цахим хаягаар ”LIVE”-аар анхны оноог шууд мэдээлнэ. Шалгалтын шууд засалтыг цаг тухайд нь үзэж амжаагүй тохиолдолд нөхөж үзэх боломжтой. Боловсролын үнэлгээний төв нь дүн оноог www.eec.mn цахим хуудсанд байршуулна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

aagii 2020-07-05 192.82.75.129

masn snudarga bus uabagdaj bna, snalgaltaa snudarga abcn cnadahgui holbogdoh humuust hariutslaga tootsoh estoi, zarim huuhduud gar utastaigaa orson tuhai uarigaj bna snuu dee

Avatar

иргэн 2020-07-05 202.126.89.201

Маш сайн явагдаж б.на миний хүү7 шалгалт өгч байгаа хими математик нилээн хүнд сэдэвтэй ирсэн ямарч асуудалгүй аа харин нэмж хэлэхэд тэр хандив хахуулиар л хүүхэд бүү элсүүл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж