ОХУ-аас иргэдээ Алтанбулаг боомтоор татан авч байна | News.MN

ОХУ-аас иргэдээ Алтанбулаг боомтоор татан авч байна

ОХУ-аас иргэдээ Алтанбулаг боомтоор татан авч байна

ОХУ-аас иргэдээ Алтанбулаг боомтоор татан авч байна

НЭМЭЛТ: Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны долдугаар сарын 05-06-ны өдрүүдэд ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор хүлээн авах бэлтгэл ажлыг ханган, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08, МХЕГ-ын даргын 2018 оны А/192 тушаалын дагуу Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Дээрх өдрүүдэд хилийн боомтыг зөвхөн 10.00-20.00 цагийн хооронд нээж, иргэдийг нэвтрүүлнэ.

Хилээр нэвтрэх иргэд коронавирусийн шинжилгээг урьдчилан хийлгэсэн байх шаардлагатай.


ОХУ-ААС АЛТАНБУЛАГ БООМТООР ИРЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Улсын онцгой комиссоос ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 2020 оны долдугаар сарын 5,6-ны өдөр Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор дараах зүйлийг мэдэгдэж байна.

Дээрх өдрүүдэд хилийн боомтыг зөвхөн 10.00-20.00 цагийн хооронд нээж, иргэдийг нэвтрүүлнэ.

Хилээр нэвтрэх иргэд коронавирусийн шинжилгээг урьдчилан хийлгэсэн байх,

Тусгаарлах байрны төлбөр болон тээвэрлэлтийн зардлыг төлсний дараа иргэдийг хилээр нэвтрүүлэхийг анхаарна уу.

Төлбөрийг дараах дансанд тушаана. Үүнд:

Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, тусгаарлах байр хүргэх тээврийн хөлс, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 070 000 төгрөг /0-5 настай хүүхэд төлбөргүй/, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 650000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлнө.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

энхээ 2020-07-05 202.55.183.178

Алтанбулаг боомтоор татан авах ажилд Улаан Үүд дэх консулын газрын ажилтнууд илүү сэтгэл гаргах хэрэгтэй байна даа. Төлбөр төлөх тухай л яриад байх юм. Мэдээж төлбөрөө төлөөд орж ирнэ. Төлбөрөөс илүү гадаадад байгаа хүмүүст та бүхний хүнлэг нинжин өөриймсөг сэтгэл хэрэгтэй байна. Та нар эх орноо төлөөлж суугаа шүү дээ.

Avatar

эх орон 2020-07-05 64.119.16.163

Ажилгүйдэл ихэссээр байна.Гаднаас ирсэн хүмүүс дотоодын ажлын байрыг голох энүүхэнд!Ер нь Монголдоо байж дэлхид өвчний тархалт намжвал хэдэн зуугаараа гадныг зорих гэсэн хүмүүс их болжээ..Бид зөвхөн дамжин өнгөрдөг нүүдлийн шувууд ббуугаад өнгөрдөг улс болжээ.

Avatar

Иргэн 2020-07-05 202.179.21.219

Ингэж их хавтгайруулж байж дотроо алдчих вии дээ . Одоо ард иргэд дотроо байхгүй юм чинь гээд их л задгай болсон шүү . Гаалиар оруулахдаа маш их хяналттай ажиллахгүй бол ганц хүнии алдаанаас болж улс орон даяараа халдварладгыг гадны орнуудын алдаа сануулаад байгаа шүү

Avatar

Зочин 2020-07-05 202.21.108.24

Эх оронтой хүн эх орондоо ирэхэд юу нь болдоггүй юм

Avatar

s 2020-07-05 176.63.3.116

haltar shees

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж