НЭМЭЛТ: Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны долдугаар сарын 05-06-ны өдрүүдэд ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор хүлээн авах бэлтгэл ажлыг ханган, Монгол Улсын Шадар сайдын 2017 оны А/08, МХЕГ-ын даргын 2018 оны А/192 тушаалын дагуу Сүхбаатар боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Дээрх өдрүүдэд хилийн боомтыг зөвхөн 10.00-20.00 цагийн хооронд нээж, иргэдийг нэвтрүүлнэ.
ОХУ-ААС АЛТАНБУЛАГ БООМТООР ИРЭХ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Улсын онцгой комиссоос ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 2020 оны долдугаар сарын 5,6-ны өдөр Алтанбулаг боомтоор татан авахаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор дараах зүйлийг мэдэгдэж байна.
Дээрх өдрүүдэд хилийн боомтыг зөвхөн 10.00-20.00 цагийн хооронд нээж, иргэдийг нэвтрүүлнэ.
Хилээр нэвтрэх иргэд коронавирусийн шинжилгээг урьдчилан хийлгэсэн байх,
Тусгаарлах байрны төлбөр болон тээвэрлэлтийн зардлыг төлсний дараа иргэдийг хилээр нэвтрүүлэхийг анхаарна уу.
Төлбөрийг дараах дансанд тушаана. Үүнд:
Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, тусгаарлах байр хүргэх тээврийн хөлс, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 070 000 төгрөг /0-5 настай хүүхэд төлбөргүй/, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 650000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлнө.
Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.
Холбоотой мэдээ