ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ? | News.MN

ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?

ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?

ЭЕШ-ийн дүн оноог хэрхэн тооцдог вэ?

Их, дээд сургуульд элсэгчдээс авдаг Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/улсын хэмжээнд 2020 оны долдугаар сарын 02-ны өдрөөс долдугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Шалгуулагчдын дүн оноог анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн үзүүлэлтээр эрэмбэлэн дүгнэдэг. Анхны оноо гэдэг нь тухайн хичээлийн шалгалтын сэдэв, даалгаврыг хэрхэн гүйцэтгэснийг илтгэх үнэлгээ бөгөөд авбал зохих онооноос хэдэн оноо авсныг хувьд шилжүүлсэн тоон үзүүлэлт юм. ЭЕШ-д шалгуулагчид хамгийн ихдээ 100 оноо авах ёстой. Анхны оноо хэмжээст оноог тооцоолох хамгийн чухал хамаарал юм.

Харин хэмжээст оноо гэдэг нь тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо. Тиймээс хичээл бүрийн анхны оноог шилжүүлсэн хэмжээст оноо өөр өөр гардаг. Хэмжээст оноо 200-800 онооны хооронд гардаг.

Проценталь оноо нь шалгуулагч тухайн хичээлийн шалгуулагчдын жагсаалтад хэдэд байгааг харуулсан үзүүлэлт юм. Шалгуулагчийн проценталь оноо 98,2 гэсэн байвал тантай ижил буюу танаас их оноо авсан шалгуулагч нийт шалгуулагчийн 1,8 хувь байна гэсэн үг юм.

Амжилтын чанарын индекс нь хичээл сургалтын үр дүнд шалгуулагчийн хөгжүүлж чадсан мэдлэг ур чадварыг үнэлсэн үсгэн үнэлгээ. Улсын дунджаас өндөр эсвэл бага байгаагаас хамаарч А, -А, В, -В, С, -С, D, -D, F гэсэн 9 интервалаар хэмждэг ажээ.

Дашрамд мэдээлэхэд, Улаанбаатар хотын 2020 онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас хүлээн авах бол орон нутгийн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг тухайн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан ажилтнаас авна.

Харин Улаанбаатар хотод шалгалт өгсөн өмнөх онд төгссөн шалгуулагчид ЭЕШ-ын дүнгийн батламж хуудсыг боловсролын үнэлгээний төвийн олон нийттэй харилцах ажилтнаас хүлээн авна.

Батламж нь шалгалт өгснөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Энхжаргал 2020-07-05 66.181.161.42

Нийгмийн хичээлээр 56 оноо авсан хүүхдийн оноог надад бодоод өгөөч

Avatar

Зочин 2020-07-05 66.181.161.42

Сайн байна уу 56 оноо нийгэмийн шалгалтаар авсан боловч 480 гэсэн оноотой байгааг би ойлгохгүй байна

Avatar

Зочин 2020-07-05 122.201.21.12

ирэх жил шх дээд сургуульд элсэгчдийн босго оноог 560 аас дээш тогтоохыг Шинэ засгын газрын боловсролын сайдаас хүсэж байна ингэж байж чанартай боловсон хүчин бэлтгэгднэ үүний гаргалгааг бичвэл энд багтахгүй

Avatar

Зочин 2020-07-05 103.212.116.36

Хэрэв босго оноог 560-аас дээш тогтоовол 2020 оны нийгэм судлалын хичээлээр Улаанбаатар хотод 560-аас дээш оноо авсан шалгуулагч 1910 л байна. Аймгуудын хүүхдүүдийг нэмсэн ч тухайн жилд элсэгчдийн тоо нь хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх шаардлагатай дээд мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээг хангахгүй. Тэтгэвэрт гарсан, хөдөлмөрийн чадваргүй болсон албан хаагчдыг залгамжлах хүнгүй болно. Сургуулиуд босго оноог өөрөө тогтоох, элсэгчид сургуулиа өөрөө сонгох боломжтой байхад л болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж