Дональд Трампын хүүгийн найз бүсгүй Covid-19-ийн халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.05-нд нийтлэгдсэн

Дональд Трампын хүүгийн найз бүсгүй Covid-19-ийн халдвар авчээ

Дональд Трампын хүүгийн найз бүсгүй Covid-19-ийн халдвар авчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү Дональд Трамп Жуниорын найз бүсгүй коронавирусийн халдвар авчээ. Кимберли Гилфоил гэх энэ бүсгүй өмнө нь “Fox News” сувгийн хөтлөгч байсан ба өдгөө Дональд Трампын 2020 оны сонгуулийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм. Өдгөө 51 настай тэрбээр Дональд Трамп Жуниортой хамтран амьдардаг аж.

АНУ-ын тусгаар тогтнолын баярын өдөр өчигдөр /2020.07.04/ тохиосон ба энэхүү баярын үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Дональд Трамп оролцжээ. Харин Кимберли Гилфоил уг арга хэмжээнд оролцохоор очихдоо шинжилгээ өгч халдвар авснаа мэдсэн байна.

Ийнхүү халдвар авсныг мэдсэн зохион байгуулагчид Трамп Жуниор болон Гилфоилыг арга хэмжээнд оролцохыг нь хориглож тусгаарлажээ.

Кимберли Гилфоил нь ойрын хугацаанд болсон Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн хоёр ч арга хэмжээнд оролцсон бөгөөд эдгээр арга хэмжээнүүдийн үеэр олон мянган хүн амны хаалтгүйгээр нэг дор цугларч, хорио цээрийн дэглэм зөрчигдсөн байна.

Эх сурвалж: ABCNEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж