Конор өрсөлдөгч Хабибын эцэг нас барсанд эмгэнэл илэрхийлжээ | News.MN

Конор өрсөлдөгч Хабибын эцэг нас барсанд эмгэнэл илэрхийлжээ

Конор өрсөлдөгч Хабибын эцэг нас барсанд эмгэнэл илэрхийлжээ

Конор өрсөлдөгч Хабибын эцэг нас барсанд эмгэнэл илэрхийлжээ

“UFC” холимог тулааны аварга Хабиб Нурмагомедовын эцэг Адулманап коронавирусийн халдвараар өчигдөр (2020.07.03) таалал төгсчээ. Холимог тулааны нэртэй дасгалжуулагч тэрбээр 57 насандаа Москва хотын эмнэлэгт нас барсан юм.

Өдгөө хамгийн дотны дэмжигч, дасгалжуулагч болох эцгээ алдсанд Хабибд олон хүн эмгэнэл илэрхийлж байна. Тухайлбал, Хабибын гол өрсөлдөгч Конор МакГрегор ч байна. Өмнө нь тэрбээр Адулманап Нурмагомедовыг халдвар авсныг сонсоод хурдан эдгэрэхийг ерөөж байв.

Конор, Хабиб нар 2018 оны аравдугаар сард тулалдсаны дараа зодоон гарч цагдаагийн хүчээр салгаж байжээ. Шүүгч тэмцээн өндөрлөснийг зарламагц Хабиб дэвжээний хашлагыг давж, Конорын багийн гишүүн, өөрийг нь хэл амаар доромжилж байсан Диллон Дэнис рүү довтолсон байв. Харин энэ хэргийн дараа Адулманап хүүгээ зохисгүй аашилсанд нь зэмлэж байсныг тэрбээр дурсчээ.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-04 59.153.114.100

Конор бол чадваргүй амьтан

Avatar

Зочин 2020-07-04 66.181.161.108

ИХ МЭДЭГЧИД ЭЛИЙРЭХ ЦАГААР ГЭДЭГ НЬ БОЛЖ БАЙХ ШИГ БАЙНА ДАА

Avatar

Зочин 2020-07-04 202.179.26.183

Конор зодоонч гэхээсээ шоумэн л дээ. UFC-ийг олон үзэгчтэй болгож энэ байгууллагыг мөнгөтэй болгож шагналын санг өсгөсөн хүн. Хабиб Конорт талархах ёстой. Конор тэнэг хүн биш.

Avatar

Зочин 2020-07-04 192.82.72.162

well said

Avatar

Зочин 2020-07-04 88.18.95.12

2:156 …Бид Аллахад харьяалмуй,бас бид Түүн рүү эргэж ирмүй!..

Avatar

Зочин 2020-07-04 202.72.245.165

Май пясду

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж