“UFC” холимог тулааны аварга Хабиб Нурмагомедовын эцэг Адулманап коронавирусийн халдвараар өчигдөр (2020.07.03) таалал төгсчээ. Холимог тулааны нэртэй дасгалжуулагч тэрбээр 57 насандаа Москва хотын эмнэлэгт нас барсан юм.
Өдгөө хамгийн дотны дэмжигч, дасгалжуулагч болох эцгээ алдсанд Хабибд олон хүн эмгэнэл илэрхийлж байна. Тухайлбал, Хабибын гол өрсөлдөгч Конор МакГрегор ч байна. Өмнө нь тэрбээр Адулманап Нурмагомедовыг халдвар авсныг сонсоод хурдан эдгэрэхийг ерөөж байв.
Конор, Хабиб нар 2018 оны аравдугаар сард тулалдсаны дараа зодоон гарч цагдаагийн хүчээр салгаж байжээ. Шүүгч тэмцээн өндөрлөснийг зарламагц Хабиб дэвжээний хашлагыг давж, Конорын багийн гишүүн, өөрийг нь хэл амаар доромжилж байсан Диллон Дэнис рүү довтолсон байв. Харин энэ хэргийн дараа Адулманап хүүгээ зохисгүй аашилсанд нь зэмлэж байсныг тэрбээр дурсчээ.
Эх сурвалж: RT
Холбоотой мэдээ