Зөвлөмж: Байгууллага, үйлчлүүлэгчдийн анхаарах зүйлс

Хуучирсан мэдээ: 2020.07.04-нд нийтлэгдсэн

Зөвлөмж: Байгууллага, үйлчлүүлэгчдийн анхаарах зүйлс

Зөвлөмж: Байгууллага, үйлчлүүлэгчдийн анхаарах зүйлс

Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр ПС тоглоомын газар, диско баараас бусад үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг нээгээд буй. Ингэхдээ ажиллах цагийн хуваарийг 00.00 цаг хүртэл ажиллаж болохоор зохицуулалт хийсэн. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас үйлчилгээний байгууллагуудад дараах зөвлөмжийг хүргэж байна.

БАЙГУУЛЛАГАД:

  • Биеийн халуун үзэх
  • Амны болон нүүрний хаалт зүүх
  • Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
  • Гар угаах орчин бүрдүүлэх, гарын цаас, саван байлгах
  • Үзэгчдийг суудал алгасаж суулгах
  • Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх
  • Үйлчлүүлэгчдэд хүнсний бүтээгдэхүүн борлуулахдаа нэг удаагийн бээлий өмсөх
  • Бэлэн мөнгөөр аль болох үйлчлэхгүй байх
  • Билетийн касс, худалдааны цэг, хүлээлгийн өрөөнд зай барих тэмдэглэгээ хийх
  • Тасалбарыг цахимаар авах боломж бүрдүүлэх
  • Үзвэр үйлчилгээ хооронд танхимыг тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • 1л усанд 25мл белизна хийж ширээ, сандал, тавцан, хаалганы бариул, шал, тоног төхөөрөмж зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
  • Микрофонд нэг удаагийн уут хийх
  • Хоолны газар, ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
  • Автомат тоглоомын газрыг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
  • Хувийн эд зүйлсээ бусадтай солихгүй байх
  • Хүлээлгийн танхимд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх
  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
  • Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДЭД:

  • Амны хаалт зүүх
  • Хүн хоорондын зай барих
  • Гараа савандаж угаах, нойтон салфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
  • Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
  • Цахимаар тасалбар худалдан авах
  • Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
  • Хүнсний бүтээгдэхүүнийг хувааж идэхгүй байх
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж