Путин АНУ-ын Элчин сайдыг доогложээ

Хуучирсан мэдээ: 2020.07.04-нд нийтлэгдсэн

Путин АНУ-ын Элчин сайдыг доогложээ

Путин АНУ-ын Элчин сайдыг доогложээ

Москва хот дахь АНУ-ын Элчин сайдын яамны байранд ижил хүйстэн, бэлгийн цөөнхийг илэрхийлдэг солонгон өнгөт далбааг хийсгэснийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин доогложээ. Владимир Путин хэлэхдээ “АНУ-ын Элчин сайдын яам “ЛГБТ” далбааг хийсгэснээрээ тэнд ажилладаг хүмүүсийн бэлгийн чиг хандлагыг илэрхийлсэн бололтой. Энэ бол сүртэй асуудал биш. Бид энэ тухай маш олон удаа ярилцсан бөгөөд бидний байр суурь тодорхой” хэмээн мэдэгдсэн байна.

Түүнчлэн тэрбээр мэдэгдэхдээ “ОХУ-д ижил хүйстнийг сурталчлахыг хориглосон хууль байдаг. Тэгээд юу гэж? Хүүхдүүд өсч, насанд хүрэг, тэгээд тэд өөрсдийн хувь заяагаа шийдэг” хэмээжээ. Үүний зэрэгцээ ОХУ-ын Үндсэн хуульд гэрлэлтийг эрэгтэй, эмэгтэй хүний нэгдэл хэмээн маш тодорхой заасан байдаг аж.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
85
ЗөвЗөв
11
ХахаХаха
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж