Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр энэ сарын 1-ний байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.5 хувь, өмнөх долоо хоногоос дөрвөн хувиар өссөн байна.
Мөн нийслэлийн статистикийн газраас гаргасан мэдээллээр энэ сарын I долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 10722 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 12789 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад таван төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 94 төгрөгөөр тус тус буурсан гэнэ. Мөн энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 10500 төгрөг, Харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 15500 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 218 төгрөгөөр, хонины цул махны үнэ 81 төгрөгөөр тус тус өсчээ. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины ястай мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 9000 төгрөгөөр, харин “Саруул” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 14500 төгрөгөөр худалдаалж байна.
Түүнчлэн тус газраас гаргасан мэдээллээр өмнөх долоо хоногтой харьцуулахад монгол төмсний үнэ 72.7 хувиар өсч 1898 төгрөгөөр, монгол лууван 8.1 хувиар өсч 2241 төгрөгөөр, монгол байцаа 4.1 хувиар өсч 2784, монгол хүрэн манжин 0.9 хувиар өсч 3385 төгрөгөөр, сонгино 1.3 хувиар өсч 1728 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байгаа аж.
Р.ДУЛАМ
зочин 2020-07-04 103.140.11.126
УИХ-ын гишүүд ихэнх нь том дэлгүүртэй одоо сонгуулийн шархаа нөхөж байна түүгээр чзогсохгүй торгуул татвар гээд янз бүрийн саалтуур зохиож ард иргэдийн хармааг суйлж мөлжих болно
ст 2020-07-04 176.55.65.21
сонин юм Хүрэлсүх даргын тамгын газар,,,бусад оронд коронавирус ээс болоод юмны үнэ хямдарсан байхад ,,,,,Хүрэлсүх даргын бодлого ядарсан боломжгүй ажилгүй хүмүүсээрээ хямд хүнсээр хангах хэрэгтэй.
Г.Намсрайжав. 2020-07-04 202.9.46.51
МАН -г сонгосон хүмүүст ч энэ нэмэгдэл огт нөлөөлөхгүй ч Ковид-н гайгаар цалин орлого буурсан бүх ажиллагсдын хувьд амьжиргааны түвшин улам муудаж хүнд байдалд орлоо .
Зочин 2020-07-04 122.201.22.36
Benzin tosnii une usult ymarch hamaaralgui baigaa ni haragdaj baigaa biz uniin usult yundaa baigaa ni odoo mash tod haragdaj baina