АНУ-ын төрийнхний айлчлалын үеэр тусгай албаныхан халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.04-нд нийтлэгдсэн

АНУ-ын төрийнхний айлчлалын үеэр тусгай албаныхан халдвар авчээ

АНУ-ын төрийнхний айлчлалын үеэр тусгай албаныхан халдвар авчээ

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенсийн Аризона муж улсад хийсэн айчлалын дараа түүний аюулгүй байдлын хамгаалалтад ажилласан тусгай албаны найман алба хаагч халдвар авчээ. Тэд Финикс хот дахь зочид буудалд тусгаарлагдсан байна. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сонгуулийн сурталчилгаанд бэлтгэж байсан тусгай албаныхан халдвар авснаас нисэх онгоцоор зорчилгүй тус бүрдээ автомашин жолоодон гэртээ харьсан аж. Дональд Трамп ирэх арваннэгдүгээр сард эхлэх АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд улиран нэр дэвшээд буй.

Түүнчлэн Донаьд Трамп нь Өмнөд Дакота муж улсад орших Рашмор уулын үндэсний дурсгалын цогцолборт айлчлахаар бэлтгэж буй. Энэ үеэр тусгай албаныхан хамгаалалтад ажиллах бөгөөд тэднийг халдвар авахаас сэргийлэх асуудал анхаарал татаж байна. Тухайлбал, Рашмор уулын үндэсний дурсгалын цогцолборт ажиллаж буй 20 орчим тусгай албаны офицерууд олонх нь амны хаалтгүй явж байгаа нь ажиглагджээ.  Трампын Рашмор ууланд хийх айлчлалыг АНУ-ын уугуул иргэд эсэргүүцэж буй. АНУ-ын уугуул иргэдийн хувьд Рашмор уулан дахь цогцолбор нь эзлэн түрэмгийлэгчдийг илэрхийлдэг аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж