Токиогоос 263 иргэн ирнэ

Хуучирсан мэдээ: 2020.07.04-нд нийтлэгдсэн

Токиогоос 263 иргэн ирнэ

Токиогоос 263 иргэн ирнэ

Улсын онцгой комиссын шийдвэрээр энэ сард тусгай үүргийн таван нислэгээр гаднын орноос иргэдээ авчирна. Хуваарийн дагуу өнөөдөр /2020.07.04/ Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 263 иргэнийг авчрах юм. Тус үүргийн онгоц одоогоор замдаа яваа аж. Япон Улсаас иргэдээ авчрах МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор бага насны хүүхэдтэй 94, жирэмсэн болон асран хамгаалагчтай 23, өндөр настан 65, эрүүл мэндийн шалтгаантай 28, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай (санхүүгийн боломжгүй, ар гэрийн гачигдалтай, богино хугацааны визтэй) 53 зэрэг нийт 263 хүн ирэх юм. Онгоц 19.15 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай байгаа юм. Үүргийн онгоцоор ирэх иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон Тайж, World Mongolia, Вэнзоу буудалд тусгаарлах ажээ.

Тусгай үүргийн онгоцоор энэ сарын 2-нд Сөүлээс 420 иргэнийг авчирсан бол одоо хуваарийн дагуу;

  • Долдугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатар /БНСУ-д байгаа иргэдээ татан авна/
  • Долдугаар сарын 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна.
  • Долдугаар сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж