Бразильд коронавирусийн эсрэг Хятад вакциныг туршина

Хуучирсан мэдээ: 2020.07.04-нд нийтлэгдсэн

Бразильд коронавирусийн эсрэг Хятад вакциныг туршина

Бразильд коронавирусийн эсрэг Хятад вакциныг туршина

Бразиль улсад коронавирусийн халдварын тоо 1,5 сая давж, дэлхийд хоёрдугаарт бичигдэх болжээ. Улмаар Бразиийн эрүүл мэндийн хяналтын Анвиза байгууллагаас Хятадад үйлдвэрлэсэн коронавирусийн эсрэг вакцины клиникийн туршилтыг тус улсад явуулахыг зөвшөөрчээ. Бразилийн Бутантан институт нь Хятадын Синовак компанитай хамтран вакцины туршилтыг явуулаад зогсохгүй, дотооддоо үйлдвэрлэх зорилгоор технологийг нь нэвтрүүлэх гэнэ.

Үүний зэрэгцээ коронавирусийн эсрэг вакцины туршилтад хамрагдахаар Сан-Паулу хотноо 9000 гаруй сайн дурын хүн бүртгүүлсэн байна. Вакцины туршилтыг Сан-Паулу, Рио-де-Жанейро зэрэг зургаан том муж дахь 12 судалгааны төвд явуулах гэнэ.

Бразильд коронавирусийн халдвараар нас барагсдын тоо сүүлийн хоногт 1290-ээр нэмэгдэж нийт 63 мянга 174 хүн нас баржээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж