Монгол Улсын дотооддоо коронавирусийн халдвар бүртгэгдээгүй цөөхөн улсын нэг болоод буй. Дотооддоо алдахгүйн тулд иргэд, эрүүл мэндийн салбарынхан олон сарын хугацаанд амжилттай даван туулж, эмчилгээ хийж, хяналтаа сайжруулж ажиллаж байгаа билээ.
Тэгвэл зуны дэлгэр цаг эхэлж, хүмүүсийн амралт эхэлж байгаатай холбогдуулан ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү эмч “Коронавирустэй бид үргэлжлүүлэн тэмцэнэ. Дэлхийн хүн амын тэсвэр, тэвчээрийг шалгасан коронавирус гэх “дөнгөж төрсөн хүүхэд” биднийг айлгаж байна. Тиймээс бид тэвчээр алдаж болохгүй. Таны эрүүл мэнд таны гарт байгаа. Уудам газар нутагтай бидний хувьд амралтын зугаалгын зуны хоёр сарыг хөдөө орон нутаг руу явж нар салхи, агаар, мах цагаан идээгээ идэж дархлаагаа сайн бэлдэцгээгээрэй. Маш сайн бэлдэж, хөдөө орон нутагт зайгаа барьж, дархлаагаа дэмжиж, биеэ бэлдээрэй гэж хүсч байна” гэсэн бяцхан зөвлөгөө өглөө.
Сануулахад, Манай Улсад коронавирусийн бүртгэгдсэн тохиолдол 220, үүнээс 183 хүн эдгэрч, дараагийн хяналт руу шилжээд байгаа юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ