Гү Хараг амиа хорлоход хүргэсэн найз залууд нь ял оноожээ | News.MN

Гү Хараг амиа хорлоход хүргэсэн найз залууд нь ял оноожээ

Гү Хараг амиа хорлоход хүргэсэн найз залууд нь ял оноожээ

Гү Хараг амиа хорлоход хүргэсэн найз залууд нь ял оноожээ

Өмнөд Солонгосын “KARA” охидын хамтлагийн гишүүн асан Гү Хара өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард амиа хорлосон билээ. Түүний амиа хорлосон шалтгааныг эх сурвалжууд янз бүрээр тайлбарлан бичиж байсан. Тэгвэл Өмнөд Солонгосын шүүхээс түүний экс найз залуу, 29 настай Чой Жун Бомд нэг жил шоронд хорих ял оноожээ. Түүнийг экс найз бүсгүй Гү Харатай секс хийж буй бичлэгээ цацна хэмээн сүрдүүлж, сэтгэл санааны гүн дарамтад оруулснаар амиа хорлоход хүргэсэн гэж шүүхээс буруутгасан байна. Түүний үйлдэл хяналтын камерт бичлэгээр нотлогдсон ба Гү Хара түүний өмнө өвдөг сөгдөн гуйж буй нь бичигдэн үлджээ.

Өмнөд Солонгосын шүүгчийн мэдэгдэлд “Бэлгийн харилцаа нь хүний хувийн амьдралын хамгийн нууц сэдэв бөгөөд видео бичлэгийг нь цацахаар айлган сүрдүүлэх нь түүний нэр хүндийг сэвтээж, хохирогчийн сэтгэл зүйд хүнд дарамт болж амиа хорлоход хүргэсэн” гэж дурджээ. Мөн хохирогч нь олны танил, алдартан байсан учраас хохирлын хэмжээ нь хэд дахин их байхыг шүүгдэгч Чой Жун Бом мэдэж байсан” гэдгийг онцолсон байна.

Гү Харагийн үхэл нь Өмнөд Солонгосын залуусын дунд асуудал болж буй нэгнээ гадуурхан дээрэлхэх, цахим ертөнцөөр үзэн ядалтын харгис сэтгэгдэл, мессеж бичиж дарамтлах зэрэг асуудлыг олны анхааралд авчирсан юм. Гү Хараг нас барснаас ердөө нэг сарын дараа түүний найз дуучин, загвар өмсөгч Сулли мөн амиа хорлосон билээ.

Гү Хара нь 2016 онд хамтлагаасаа гарсанаас хойш соло уран бүтээлдээ анхаарч, Японд аялан тоглолтоо хийгээд байсан юм.

Эх сурвалж: The Korea Times

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-07-04 37.228.246.180

Bichih yumaa sudalmaar yumaa. Sulli nzni ehleed social bully-s bolj amia horloson. Araas ni ene nz ni amia horolson.

Avatar

Зочин 2020-07-04 202.170.80.25

gaj donton

Avatar

зочин 2020-07-04 103.140.11.126

СОЛОНГОС БОЛОН АЗИЙНХАН СЭТГЭХҮЙ АЖ АМЬДРАЛЫН ХЭВШИЛ БИДЭНТЭЙ АДИЛ ЗҮЙЛ БАРАГ БАЙХГҮЙ БИД ОЙЛГОХГҮЙ ӨӨРИЙН ОЙЛГОЛТООР БИЧИХ НЬ ТЭНЭГ ХЭРЭГ ЮУНААС БОЛСОН ЯАСАН Ч БАЙЖ БОЛНО АМИА ХОРЛОХ ХҮРТЭЛ НИЛЭЭД ХҮНД АСУУДАЛ БАЙСАН БАЙЖ ТААРНА УМ МАНИ БАДМИ ХУМ

Avatar

Зочин 2020-07-04 103.10.21.22

Ehleed Sulli daraa ni Hara sain unshij sudlaach

Avatar

Bum 2020-07-04 202.55.188.81

Exleed Sulli amia xorloson, daraa n Hara..zow bichne vv

Avatar

Bbim 2020-07-04 202.55.188.81

Sulli exleed nas barj, araas n Hara yawsan shv dee..xudlaa yariad bxiin

Avatar

Zochin 2020-07-04 202.126.88.36

Mgadgv ene zaluutai verheegvi bsn bol amid bh bsn bolovuu 100huvi ene zaluu buruutai bish ch tom nuliu vzvvlsen bh

Avatar

лол 2020-07-04 202.9.46.78

шорондоо очоод банди охин болно доо энэ муу н**ш

Avatar

Зочин 2020-07-04 66.181.161.120

Бас амархан олсон хоол нас биеийг цөвтүүлдэг байж болно. Тэр залуутай энэ бүсгүй яаж харилцсаныг хэн мэдэх билээ. Эмэгтэй хүн билэг нээгдээгүй, ухамсаржиж төлөвшөөгүй байхдаа хэт их нэр хүнд хөрөнгө зөөрт хүрэхээрээ шулмас болдог. Эр нь чөтгөр болно.

Avatar

Зочин 2020-07-04 103.57.93.180

Тэгээд ямар бага ял оноосон юм. Дор хаяж л 10н жил байх хэрэгтэй ш дээ. Тэгж байж л дахиад ингэж бусдыг сэтгэл санаагаар тарчилгах гаж үйлдэл хийх нас нь өнгөрсөн байх биш үү.

Avatar

Зочин 2020-07-04 202.9.40.111

Солонгос хүмүүс ийм л хүн чанар муутай новшийн ард түмэжн шүү дээ. Бид хятадуудыг муу санаатай өөдгүй хүмүүс гэж ярьдаг гэтэл Солонгосууд хятадуудаас 3 дахин муухай санаатай ард түмэн. Тэдэнтэй сууж гэр бүл болсон монгол эмэгтэйчүүд үнэн тэнэг ээ. Насаараа доромжлуулж монголыг муулуулж амьдарна. үр хүүхэд нь хэзээ ч монголоор ярихгүй. Тэгээд л тэдний аав, ээжийнх нь удам судар нь тасарч байгаа нь тэр.

Avatar

Шударга АРД 2020-07-04 103.229.123.43

Монголд ажил албан тушаалыг нь барьцаалж хүнийг сүрдүүлж дарамталдаг эргүү оркууд зөндөө бий. Тэд нарт яг ийм ял өгөөсөэй билээ. Энэ дэлхий дээр хамгийн шударга шүүх Солонгосын шүүх.

Avatar

Зочин 2020-07-04 202.131.238.166

Гэхдээ л 1 жил гэдэг бага ял байна, тэгж хүнийг дарамталсан хүнийг дор хаяж 2-5 жил байвал

Avatar

duehard 2020-07-04 202.9.46.78

Iimerhuu s**-nuud horvoogoos uursduu zailaasai, neg bish buh nasaar ni horih yal uguh yostoi bsan shvv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж