Залуу жүдоч Ц.Цогтбаатар түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

Залуу жүдоч Ц.Цогтбаатар түрүүллээ

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Орхон аймгийн “Хангарьд” ордонд эхэллээ. Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн ойд зориулан тус аймагт болж байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 57 кг, 63 кг, 70 кг, 78 кг, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорлоо.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга Г.Болдбаатарыг вазари үнэлгээгээр, финалд дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшинг цэвэр ялж анх удаа насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүллээ. Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумъяа, 63 кг-ын жинд Д.Ганхайч нар түрүүллээ.

ДҮН:

Эрэгтэй:

60 кг:

Алтан медаль: Ц.Цогтбаатар  (Хэсгийн аваргын төлөө дэлхийн аварга Г.Болдбаатарыг ялсан.)

Мөнгөн медаль: Д.Амартүвшин

Хүрэл медаль: Н.Сэр-Од, Д.Баярмагнай  

66 кг:

Алтан медаль: А.Батсуурь

Мөнгөн медаль: Юүки Такакаши /Монголын жүдо академийн багш /

Хүрэл медаль: Р.Алтаннаран, М.Ганболд

 

Эмэгтэй:

57 кг:

Алтан медаль: Д.Сумъяа /ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хороо/

Мөнгөн медаль: Ц.Хулан /”Хилчин” спорт хороо/

Хүрэл медаль: П.Буянхишиг, Л.Энхрийлэн

63 кг:

Алтан медаль: Д.Ганхайч /Улсын аваргад анх удаа түрүүлсэн түүний хувьд эхний тойрогт ОУХМ Ц.Цэрэннадмидыг торгуулиар ялсан./

Мөнгөн медаль: Б.Мөнгөнчимэг

Хүрэл медаль: Ц.Цэрэннадмид, Б.Баасанжаргал

70 кг: 

Алтан медаль: Ц.Наранжаргал

Мөнгөн медаль: М.Баяртуул

Хүрэл медаль: М.Сугар, Б.Хулан

78 кг:

Алтан медаль: П.Лхамдэгд

Мөнгөн медаль: О.Мөнгөнцэцэг

Хүрэл медаль: М.Ууганжаргал, Г.Сарангоо

Эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 24 дэх, багийн 4 дэх удаагийн улсын аваргын тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, "Хангарьд" спорт хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд МNB телевиз өдөр бүрийн14.00 цагаас шууд дамжуулан үзүүлж байна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж