Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.07.04/ коронавирусийн талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:
-Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 11 сая 168 мянган хүн өвчлөөд байна. Сүүлийн 18 хоногт гурван сая хүн халдвар авсан нь халдварын тархалт эрчтэй байгааг харуулж байна. Мөн сүүлийн 24 цагт 194 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас барсан байна. Бразилд 37 мянга, АНУ-д 49 мянга, Энэтхэгт 22 мянган хүн сүүлийн 24 цагт халдвар авснаар дэлхийд өвчлөлөөр тэргүүлж байгаа эхний гурван оронд багтаад байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 6718 хүн өвчилж, 176 хүн нас барсан байна. Манайхтай хил залгаа оршдог Ялангуяа Тува, Буриад, Читад 40-100 гаруй тохиолдлоор нэмэгдсэн байна. Монгол Улсын хувьд 66 хүн ажиглалтаас гарч 2668 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байгаа хүмүүст 42 их эмч, 70 резидент үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт 88 хүн эмчлэгдэж байгаагаас гурав нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Сүүлийн 24 цагт 119 шуурхай утсанд 108, шуурхай аппликейшнд дөрвөн дуудлага ирж, мэдээлэл авлаа.
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
-ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар, ЗӨСҮТ-ийн лабораторид өчигдөр /2020.7.3/ 557 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 428, тусгаарлалтад байсан 14 хүний давтан, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан зургаа, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан хүмүүс үүнд багтаж байгаа. Өнөөдөр дөрвөн хүн эдгэж гурав нь жолооч, нэг нь Нурсултанаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн. Батлагдсан нийт 220 тохиолдол болж, 183 хүн эдгэлээ. Одоо ХӨСҮТ-д 37 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 31 хөнгөн, зургаа нь хүндэвтэр байна. Хоёр хүүхэд, чихрийн шижинтэй нэг иргэн байгаа. Тусгаарлах байранд байсан эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржиж, хүү төрүүлсэн.
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.
Posted by News.mn on Friday, July 3, 2020
Зочин 2020-07-04 80.110.108.38
Нарангэрэлээ наад хэдээд бгаа тоонуудыг чинь захын хүүхэд worldometer с ороод л хаочиж бн ш дээ!!! Ард түмнээ бага басамжид Нямхүү та 2 г мэдээ уншигч хийж бх хоохонд чинь ади хэдийн ард түмэн чинь тусдагаа тусаад үхдэгээ үхээд эдгэх нэг нь босооп хариаж бн!!! Али 11 сард Франц д гарч бсан бн гэжийхэд Монгол д өвөл 11-1 сард дэгдээд бсан тэр айхтар ханиад чинь corona бсын бишүү! Өмнөхөө шалгаж нягталж үзээ!!! Франкфурт нисэх гэж бгаад virus гарсан хүн чинь МГЛ с авцан бсын
Бишүү!!!
Зочин 2020-07-04 150.129.142.211
urnii zurhaigui bolson ni zuv yum bolj
Zochin 2020-07-04 202.9.46.65
emch nartaa gaviyatiig ni ugie. Gaviyatai xynd gaviyat ugie. Gaviyagyi bj gaviyat avsan xymyys zunduu l bdag.
Зочин 2020-07-04 202.9.40.127
Одоо наад 34 өө наадмын өмнө эдгээчихийн бгааз дээ. Амжилт!!!!
Uuree 2020-07-04 192.82.74.11
Корона нудэнд харагддаг ч болоосой. Хаагуур шааж байгаа бол.
Зочин 2020-07-04 66.181.179.112
Одоо болиоо лалруудаа. Худлаа шаагаад бх юм! Ямарч uvchin байхгуй бгаа шvb!!
Зочин 2020-07-04 202.179.25.35
Manai eruul mendiin salbar bolon zasgiin gazriinhan sain ajillasan bolood chamd medegdehgui baihgui yu. Tegeegui baisan bol cham shig garuud ali hediin majiitsan baigaa.
рдан эдгэрээд байна 2020-07-04 202.9.46.202
Энэ удаа ямар х
Ovun 2020-07-04 202.9.47.26
ulsiin bayaraar Nyamhvv emchtei koronag emchilj bgaa emch nart ГАВЬЯТ emch bolgoj shagnuulii Mongolchuudaa demjeerer
Зочин 2020-07-04 202.21.107.116
Дэмжиж бна
Иргэн 2020-07-04 150.129.141.145
Нямхүү эмчийн баг 2 охин, 1 хүүтэй боллоо. Баяр хүргэе. Монголын үрс маш олон болж, эрүүл энх өсөх болтугай.
иргэн 2020-07-04 66.181.165.211
оросын жолооч нар14 хоногт эдгээд тэр овутан залуучууд 40 хоногт эдгээд байгаад ямар учир байнаа.Оросууд илүү дархлаатай байна уу
Зочин 2020-07-04 202.9.46.202
Харин тийн энд нэг учир байна одоо ажиглаад байхнээ сонгууль дуусна коронач дуусна кккк