ЭМЯ: 4 хүн эдгэрч, нэг эх эрүүл энх амаржлаа

Хуучирсан мэдээ: 2020.07.04-нд нийтлэгдсэн

ЭМЯ: 4 хүн эдгэрч, нэг эх эрүүл энх амаржлаа

ЭМЯ: 4 хүн эдгэрч, нэг эх эрүүл энх амаржлаа

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.07.04/ коронавирусийн талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ:

-Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд тархаж, 11 сая 168 мянган хүн өвчлөөд байна. Сүүлийн 18 хоногт гурван сая хүн халдвар авсан нь халдварын тархалт эрчтэй байгааг харуулж байна. Мөн сүүлийн 24 цагт 194 мянган хүн халдвар авч, 4000 гаруй хүн нас барсан байна. Бразилд 37 мянга, АНУ-д 49 мянга, Энэтхэгт 22 мянган хүн сүүлийн 24 цагт халдвар авснаар дэлхийд өвчлөлөөр тэргүүлж байгаа эхний гурван оронд багтаад байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 6718 хүн өвчилж, 176 хүн нас барсан байна. Манайхтай хил залгаа оршдог Ялангуяа Тува, Буриад, Читад 40-100 гаруй тохиолдлоор нэмэгдсэн байна. Монгол Улсын хувьд 66 хүн ажиглалтаас гарч 2668 хүн ажиглалтад байна. Ажиглалтад байгаа хүмүүст 42 их эмч, 70 резидент үйлчилгээ үзүүлж байна. Цэргийн төв эмнэлэгт 88 хүн эмчлэгдэж байгаагаас гурав нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа. Сүүлийн 24 цагт 119 шуурхай утсанд 108, шуурхай аппликейшнд дөрвөн дуудлага ирж, мэдээлэл авлаа.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймгийн салбар, ЗӨСҮТ-ийн лабораторид өчигдөр /2020.7.3/ 557 хүнд шинжилгээ хийлээ. Шинжилгээгээр бүгдэд вирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 428, тусгаарлалтад байсан 14 хүний давтан, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан зургаа, ХӨСҮТ-д сэжигтэй гэж тусгаарласан хүмүүс үүнд багтаж байгаа. Өнөөдөр дөрвөн хүн эдгэж гурав нь жолооч, нэг нь Нурсултанаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэн. Батлагдсан нийт 220 тохиолдол болж, 183 хүн эдгэлээ. Одоо ХӨСҮТ-д 37 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 31 хөнгөн, зургаа нь хүндэвтэр байна. Хоёр хүүхэд, чихрийн шижинтэй нэг иргэн байгаа. Тусгаарлах байранд байсан эмэгтэй ХӨСҮТ-д ирж амаржиж, хүү төрүүлсэн.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Friday, July 3, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж