Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр (2020.7.3) Хятадтай залгаа хилийн бүс дэх цэргийн баазад гэнэтийн айлчлал хийжээ. Нарендра Моди Энэтхэгийн цэргийн дарга, удирдлагуудыг дагуулан Ладакх бүс нутагт айлчилжээ. Тус бааз нь сүүлийн хоёр сар Энэтхэг, Хятадын цэргүүдийн хооронд маргаан, зөрчилтэй байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн зургадугаар сарын 15-нд мөргөлдөөн гарснаас Энэтхэгийн 20 гаруй цэрэг амь үрэгдсэн газар юм. Хэдийгээр хил дээр мөргөлдөөний улмаас Хятадын цэргүүд ч амь үрэгдсэн гэж Энэтхэгийн тал мэдээлсэн ч Бээжин үүнийг батлаагүй.
Тус баазад Нарендра Моди цэргүүддээ хандан 26 минут үг хэлж, мөргөлдөөний үеэр гэмтсэн цэргүүдтэй уулзсан байна. Мөн тэрбээр “Газар нутгаа тэлэх үзэл үеэ өнгөрөөсөн. Одоо бол хөгжил цэцэглэлтийн эрин. Газар нутгаа тэлэгч, бидний дайснууд ялагдаж, ухрах болно” хэмээн ярьжээ. Түүний хэлж буй газар нутгаа тэлэгч гэдэг нь Хятад улсыг хэлж байгаа аж. Тус хоёр орон хилийн газар нутгийг булаалдан олон жил зөрчилдөж байна. Харин Шинэ-Дели хотод суугаа Хятадын Элчин сайдын яамны төлөөлөгч Жи Рун хэлэхдээ Хятадыг газар нутгаа тэлэгч гэж харах нь үндэслэлгүй зүйл хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: Associated Press
Зочин 2020-07-04 202.179.21.201
зөв хэлжээ
Зочин 2020-07-04 202.179.21.201
гоё хэлжээ
Заагч 2020-07-04 202.179.31.252
Хог хятадыг бут цохиж ялалт байгуулах хэрэгтэй.Ер нь гамин хятад азид ноёрхох санаархал бий тэдний 6 дайны эхлэл ч байж мэднэ Энэтхэг минь гамин хятадыг бут цохиорой амжилт ялалт хүсье.
зочин 2020-07-04 66.181.160.78
Модигийн зөв л дөө …Дундад зууны үед бусдын газар нутгийг эзэлж ажиллах хүч болон баялгийг нь сордог байж . Харин Америкчууд анх , газар нутгийг нь булаах биш , ердөөл чөлөөт худалдаагаар улс орноо баян болгож болдог гэдгийг нотолсон …. Орос, Хятад хоёр үүнийг нэг л ойлгож чадахгүй байгаам да ! .
Зочин 2020-07-04 122.201.22.182
Americch uuruu uuguul Americchuudin gazr nutgiig ezelj, teeniig alj hydaj baiguulagdsan plastic uls shu de hehe. Gehde yhaw neoliberalismiin onoloor delhiin 2r daind chuluugch dureer togloj chuluulsun nutgaa ZHU shig uurin bolgolu harin tuhain undestendn tusgaar togtnolign hgch hariusn edin zasgiign uursdiin zagvart oruulsan. Avah hayh bugd biildee ene tom gurnuuded
Зочин 2020-07-04 14.203.32.122
Хятадын хил биш Энэтхэгийн хил дээр айлчлал хийсэн