Нарендра Моди Хятадын хилд гэнэтийн айлчлал хийжээ

Хуучирсан мэдээ: 2020.07.04-нд нийтлэгдсэн

Нарендра Моди Хятадын хилд гэнэтийн айлчлал хийжээ

Нарендра Моди Хятадын хилд гэнэтийн айлчлал хийжээ

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр (2020.7.3) Хятадтай залгаа хилийн бүс дэх цэргийн баазад гэнэтийн айлчлал хийжээ. Нарендра Моди Энэтхэгийн цэргийн дарга, удирдлагуудыг дагуулан Ладакх бүс нутагт айлчилжээ. Тус бааз нь сүүлийн хоёр сар Энэтхэг, Хятадын цэргүүдийн хооронд маргаан, зөрчилтэй байгаа юм. Түүнчлэн өнгөрсөн зургадугаар сарын 15-нд мөргөлдөөн гарснаас Энэтхэгийн 20 гаруй цэрэг амь үрэгдсэн газар юм. Хэдийгээр хил дээр мөргөлдөөний улмаас Хятадын цэргүүд ч амь үрэгдсэн гэж Энэтхэгийн тал мэдээлсэн ч Бээжин үүнийг батлаагүй.

Тус баазад Нарендра Моди цэргүүддээ хандан 26 минут үг хэлж, мөргөлдөөний үеэр гэмтсэн цэргүүдтэй уулзсан байна. Мөн тэрбээр  “Газар нутгаа тэлэх үзэл үеэ өнгөрөөсөн. Одоо бол хөгжил цэцэглэлтийн эрин. Газар нутгаа тэлэгч, бидний дайснууд ялагдаж, ухрах болно” хэмээн ярьжээ. Түүний хэлж буй газар нутгаа тэлэгч гэдэг нь Хятад улсыг хэлж байгаа аж. Тус хоёр орон хилийн газар нутгийг булаалдан олон жил зөрчилдөж байна. Харин Шинэ-Дели хотод суугаа Хятадын Элчин сайдын яамны төлөөлөгч Жи Рун хэлэхдээ Хятадыг газар нутгаа тэлэгч гэж харах нь үндэслэлгүй зүйл хэмээн мэдэгджээ.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж