48 монгол жолоочийн тав нь эх орондоо үлдэнэ | News.MN

48 монгол жолоочийн тав нь эх орондоо үлдэнэ

48 монгол жолоочийн тав нь эх орондоо үлдэнэ

48 монгол жолоочийн тав нь эх орондоо үлдэнэ

Монгол Улсын хилээр ачаа тээвэрлэж ирсэн 146 тээврийн хэрэгслийн жолоочоос таван монгол жолооч эх орондоо үлдэх хүсэлт гаргасан тул тусгаарлалтад оржээ. Дээрх тээврийн хэрэгслийн жолоочийн 101 нь гадны орны, 48 нь монгол жолоочтой байсан юм.

Европын холбооны орнуудаас долоо хоногт 2193.9 тонн бодис, бараа бүтээгдэхүүн импортолсон байна. Тодруулбал, Монгол Улсын хилээр Европын холбооны орнуудаас зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 2-нд нийт 120 аж ахуйн нэгж 146 ачааны машин бүхий 2193.9 тонн бодис, бараа бүтээгдэхүүн импортолжээ. Тус ачаа тээвэрт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын улсын байцаагчид 24 цагаар шалгалт хийсэн байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-07-04 103.140.11.126

бодис гэж юу вэ химийн хор уу

Avatar

Зочин 2020-07-04 202.21.107.116

Бараг л тийм байх даа

Avatar

Зочин 2020-07-04 202.126.88.233

Юу зөөдөг юм чихэр жимс шар айраг г.м юм тээвэрлэдэг бол дахиж явах ч хэрэггүй. Энд хугацаа дуусаад хог дээр хаях юм зөндөөн бн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж