Монгол Улсын хилээр ачаа тээвэрлэж ирсэн 146 тээврийн хэрэгслийн жолоочоос таван монгол жолооч эх орондоо үлдэх хүсэлт гаргасан тул тусгаарлалтад оржээ. Дээрх тээврийн хэрэгслийн жолоочийн 101 нь гадны орны, 48 нь монгол жолоочтой байсан юм.
Европын холбооны орнуудаас долоо хоногт 2193.9 тонн бодис, бараа бүтээгдэхүүн импортолсон байна. Тодруулбал, Монгол Улсын хилээр Европын холбооны орнуудаас зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 2-нд нийт 120 аж ахуйн нэгж 146 ачааны машин бүхий 2193.9 тонн бодис, бараа бүтээгдэхүүн импортолжээ. Тус ачаа тээвэрт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт импорт хилийн хорио цээрийн хяналтын улсын байцаагчид 24 цагаар шалгалт хийсэн байна.
Р.ДУЛАМ
Холбоотой мэдээ