Хойд Европт цацрагийн түвшин хэвийн хэмжээнээс ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2020.07.04-нд нийтлэгдсэн

Хойд Европт цацрагийн түвшин хэвийн хэмжээнээс ихэсчээ

Хойд Европт цацрагийн түвшин хэвийн хэмжээнээс ихэсчээ

Европын хойд хэсгээр цацраг идэвхт бодисийн хэмжээ хэвийн хэмжээнээс ихэссэн байгааг НҮБ-ын цөмийн агентлагаас өчигдөр (2020.7.3) мэдээлжээ. Эстони, Финлянд, Швед улсад өнгөрсөн долоо хоногт агаар дахь рутени, цези изотоп болон бусад цацраг идэвхт бодисийн хэмжээ хэвийн хэмжээнээс их байгаа нь бүртгэгдсэн байна. Олон улсын цөмийн энергийн агентлагаас мэдээлснээр цацрагийн идэвхжил нь тус бүс нутагт одоо ажиллаж байгаа эсвэл засвартай байгаа атомын цахилгаан станцаас (АЦС) алдагдаж байх магадлалтай хэмээх таамаглал дэвшүүлжээ. Гэхдээ одоогоор цацраг идэвхт бодис алдагдаж буй эх сурвалжийг олж тогтоогоогүй байна.

Үүний зэрэгцээ Нидерландын нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс өнгөрсөн долоо хоногт мэдээлэхдээ агаарт ялгарсан изотоп нь ОХУ-ын АЦС-аас алдагдсан шатахууны нэг элемент байх магадлалтай гэж таамаглажээ. Гэхдээ Оросын баруун хойд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг хоёр  АЦС-аас ямар нэгэн асуудал байхгүй хэмээн дээрх мэдэгдлийг няцаасан байна.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж