Жүдо бөхийн УАШТ Орхон аймагт болж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

Жүдо бөхийн УАШТ Орхон аймагт болж байна

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2016 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Орхон аймгийн “Хангарьд” ордонд эхэллээ.

Энэ оны улсын аварга шалгаруулах тэмцээнийг Орхон аймаг байгуулагдсаны 40 жилийг ой, Ази тивийн анхны аварга, Атлантын олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандахын зуны олимпиос медаль хүртсний 20 жилийн ойд зориулан тус аймагт болж байна.

Эрэгтэйчүүдийн 39 дэх, эмэгтэйчүүдийн 24 дэх, багийн 4 дэх удаагийн улсын аваргын тэмцээнийг Монголын жүдо бөхийн холбоо, Орхон аймгийн ЗДТГ, Орхон аймгийн жүдо бөхийн холбоо, "Хангарьд" спорт хороо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд МNB телевиз өнөөдөр 14.00 цагаас шууд дамжуулж байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчүүдийн 57 кг, 63 кг, 70 кг, 78 кг, +78 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорно.

Тэмцээний дүнг эргэн мэдээлнэ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж