УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын асуудлаар хуралджээ. Халдашгүй байдлын дэд хороонд Сэлэнгэ аймгийн МАН-ын дарга Ш.Оргил, иргэн Ж.Бямбадорж, Л.Пүрэвдулам, Д.Тунгалаг нараас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч хоригдож байгаа Ж.Эрдэнбатын асуудлаар өргөдөл ирүүлжээ.
Энэхүү өргөдлийн дагуу өчигдөр УИХ-ын гишүүн Н.Энхболдоор ахлуулсан Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, хариу хүргүүлжээ. Ингэхдээ, Ж.Эрдэнэбатад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үед Үндсэн хуулийн 23.2 дахь хэсэгт зааснаар түүний бүрэн эрх нь дуусгавар болоогүй байсан бөгөөд хуульд заасан процессыг хангалгүйгээр цагдан хорьж, үргэлжлүүлэн шүүх ажиллагаа явуулж байгаа нь Үндсэн хуульд заасан УИХ-ын бүрэн эрхэд халдсан ноцтой, хууль зөрчсөн үйлдэл болсон. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6.1 “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Үндсэн хууль, энэ хууль бусад хуулийн заалтыг чанд сахина, мөн зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох тухай заалтууд зөрчигдсөн хууль бус процесс явагдаж байна гэж дэд хорооны гишүүд үзэж байна” гэжээ.
Харин түүнийг шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, гэм буруутайд тооцсон бөгөөд гэм бурууг шүүх хурал долдугаар сарын 6-ны өдөр буюу Даваа гаригт товлогдсон юм.
Ш.ОЧ