Бялуу, пирожин, жимснээс хөгц, мөөгөнцөр илэрчээ

Хуучирсан мэдээ: 2016.01.08-нд нийтлэгдсэн

Бялуу, пирожин, жимснээс хөгц, мөөгөнцөр илэрчээ

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Шинэ жилийн баярын өдрүүдийг угтан хүнсний гаралтай халдвар, хордлогоос сэргийлэх тухай зөвлөмж, сэрэмжлүүлэг өгч, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийсний дүнд нийтийг хамарсан хордлого гараагүй” хэмээн байгууллагынхаа вэб сайтад мэдээлжээ. Баярын өмнөх өдрүүдэд мэргэжлийн хяналтынхан хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 828 аж ахуйн нэгж, байгууллага, 1200 гаруй иргэн, 2000 гаруй обьектыг шалган давхардсан тоогоор 2800 гаруй зөрчил илрүүлж, 77 хувийг газар дээр нь арилгуулжээ.   Холбогдох хууль, тогтоомж, стандарт, эрүүл ахуйн шаардлага зөрчсөн 12 газрын үйл ажиллагааг бүр болон түр зогсоож, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хэрэглэх хугацаа хэтэрсэн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг хураан авч устгажээ.   

Мөн 230 нэр төрлийн 680 дээжийг шинжлэхэд 26 буюу 3.8 хувь нь чанарын шаардлага хангаагүй бөгөөд бялуу, пирожен, мандарин, өргөст хэмх, усан үзэм, банш, гуляш, котлет зэрэгт гэдэсний бүлгийн эмгэг төрөгч, хөгц, мөөгөнцөр илэрсэн байна.  Тиймээс  удахгүй  болох цагаан сарын хүнс, хоолоо цуглуулахдаа, дээрх төрлийн бүтээгдэхүүн худалдан авахдаа сэрэмжтэй байхыг Мэргэжлийн хяналтынхан сануулж байна. Хүнсний бүтээгэдэхүүний хадгалах хугацаа, хадгалалтын горим алдагдсан эсэхийг сайтар хянаарай гэв.

Д.ЦЭЭЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж