ЭЕШ: Түүхийн шалгалт өгөх сурагчдаас 145 нь ирсэнгүй

Хуучирсан мэдээ: 2020.07.04-нд нийтлэгдсэн

ЭЕШ: Түүхийн шалгалт өгөх сурагчдаас 145 нь ирсэнгүй

ЭЕШ: Түүхийн шалгалт өгөх сурагчдаас 145 нь ирсэнгүй

ЭЕШ-ын Монгол Улсын түүхийн хичээлийн шалгалтад 80.7 хувийн ирцтэй байжээ. Монголын түүхийн хичээлийг долдугаар сарын 2-нд зохион байгуулсан бөгөөд нийт 772 шалгуулагч бүртгүүлснээс 623 буюу 80.7 хувь нь шалгагджээ. Харин 9.3 хувь нь шалгалтад хамрагдаагүй байна. Шалгалтад хамрагдаагүй 149 шалгуулагчийн дөрөв нь шалгалт эхлэх цагаас хоцорч, 145 нь огт ирээгүй аж. Мөн англи хэлний хичээлийн шалгалтад нийт 11111 шалгуулагч бүртгүүлснээс 10486 буюу 94.4 хувь нь шалгагдсан байна. Харин 5.6 хувь нь шалгалтад хамрагдаагүй аж.

ЭЕШ нь энэ сарын 2-нд Монгол Улсын түүх, англи хэлний шалгалтаар эхэлж, энэ сарын 5-нд физик, орос хэл, монгол хэлний хичээлээр өндөрлөх юм. Мөн энэ жил нийт 30 мянга гаруй суралцагч ерөнхий мэдлэгээ шалгуулна. Шалгалтыг нийслэлийн 43, хөдөө орон нутгийн 42 нийт 85 байршил бүхий шалгалтын төвд зохион байгуулах юм.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж