Элсэлтийн ерөнхий шалгалт 2020 оны долдугаар сарын 2-ны өдрөөс эхэлсэн. ЭЕШ орон даяар зэрэг Монголын түүх, Англи хэлний хичээлээр эхэлсэн юм. УОК, ЭМЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагуудаас гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих заавар, зөвлөмж, өгч буй чиглэл, шаардлагын дагуу шалгуулагчдыг шалгалтын байранд оруулахдаа бөөгнөрөл үүсгэхгүй байх зорилгоор шалгалтын байрны “шалган нэвтрэх хэсэг”-ийн гадна болон дотор хүн хоорондын зайг 1,5-2 метрээс доошгүй байхаар зохион байгуулж байгаа. “Шалган нэвтрэх хэсэг”-т шалгуулагчдын халууныг хэмжих, амны хаалт зүүсэн эсэхийг шалгах, гарын ариутгал хийх, 1 удаагийн бээлий өгөх, бичиг баримт шалгах, тулгах, зөвлөн туслах үйл ажиллагаа явагдаж буй. Харин ЭЕШ маргааш буюу тавдугаар сарын 5-ны өдөр дуусах юм.
2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн хөтөлбөрт их, дээд сургууль, коллежид оюутан элсүүлэх ерөнхий шалгалтын Үндэсний хэмжээний босго оноог төрийн өмчийн их, дээд сургуульд 480, төрийн бус өмчийн их, дээд сургууль, коллежид 410, орон нутгийн их, дээд сургууль, коллежид 400 оноо байхаар тус тус тогтоосон.
Сануулахад, Энэ жил улсын хэмжээнд 30 мянга орчим шалгуулагч бүртгүүлжээ. Тэдний 27.999 нь ерөнхий боловсролын сургуулиа төгсч байгаа бол 2903 нь өмнөх оны төгсөгчид юм.
Холбоотой мэдээ