"Уяачдын холбоо амны хаалттай уралдахыг дэмжихгүй"

Хуучирсан мэдээ: 2020.07.04-нд нийтлэгдсэн

"Уяачдын холбоо амны хаалттай уралдахыг дэмжихгүй"

"Уяачдын холбоо амны хаалттай уралдахыг дэмжихгүй"

NEWS агентлаг өнгөрсөн долоо хоногийн онцлох ярилцлагуудыг хүргэж байна.


Э.ГЭРЭЛТ-ОД: СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГ ӨӨРЧЛӨХӨӨС НААШ МАРГААН ТАСРАХГҮЙ

МУБИС-ийн багш, судлаач, доктор /Ph.D/ Э.Гэрэлт-Одтой сонгуулийн үр дүнгийн талаар ярилцлаа.

-УИХ-ын найм дахь удаагийн ээлжит сонгууль олон мандаттай томсгосон тойргоор зохион байгуулагдлаа. Судлаач хүний хувьд  сонгуулийн үр дүнд ямар дүгнэлт хийж байгаа вэ гэдгээс яриагаа эхэлье?

-Сонгуулийн тогтолцооны хувьд МАН олонх болох нь тодорхой байсан. Гэхдээ сонгогчдын санал хэт савлана гэж төсөөлөөгүй. Үүнд мэдээж цар тахал нөлөөлсөн байх. Томсгосон мажоритар тогтолцоогоор 1992, 2008 онд МАН хэт олонх болж байсан. 2019 оны арванхоёрдугаар сард Сонгуулийн хуулийг батлах үеэр судлаачид бид энэ тогтолцооны давуу болон сул талын талаар нэлээд ярьсан. Харамсалтай нь, сонгогчид төдийлөн ойлгоогүй. Томсгосон мажоритар тогтолцооны сул тал нь сонгогчдын санал гээгддэг. Өнөөдөр ч гэсэн энэ дүр зураглалыг харж байна. Нийт сонгогчдын 45 хувийн саналыг авсан улс төрийн нам парламентад 62 суудал авч байна. АН 24 хувийн санал авч парламентад 11 суудал авлаа.

Томсгосон мажоритар тогтолцоо сонгогчдын саналыг гээдэг, мөн нөлөө бүхий улстөрчдийг гаргаж ирдэг ийм л тогтолцоо учраас цаашид сонгуулийн тогтолцооны асуудлыг ярих зайлшгүй шаардлагатай. Сонгогчид сонголтдоо сэтгэл ханамжтай, сонгуулийн үр дүнд итгэл үнэмшилтэй байх тогтолцоог сонгох нь зөв.

Манайд өнгөрсөн хугацаанд байсан улс төрийн туршлагаас харахад намууд сонгуулийн ямар тогтолцоогоор ялах вэ гэдгээ илүүтэй хардаг болохоос биш улс төрийн зөвшилцөл хийж сонгуулийн тогтолцоог сонгодоггүй байсны  гор гарч байна.

Сонгуулийн тогтолцооноос хамааралтайгаар сонгогчдын санал гээгдэг юм байна гэдгийг одооноос л улс төрийн намууд нь ч тэр, мөн сонгогчид ч ойлгож эхэлсэн нь талархууштай. Мөн залуучуудын оролцоо сайжирсан байна. Өнгөрсөн удаагийн сонгуулиудад залуучуудын оролцоо хангалтгүй байна гэж шүүмжилж ирсэн. Энэ удаагийнх нь чамлахааргүй үзүүлэлт. Гэхдээ 2024 оны сонгуульд залуучуудын идэвх хэвээр байх эсэх нь тун  эргэлзээтэй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"СОНИРХОЛГҮЙ ҮЕД ШАХААД БАЙВАЛ НОМ УНШИХ ДУРГҮЙ БОЛНО"

Цар тахлын үед хүүхдээ эрсдэлээс хол байлгах, мөн  зуны амралтыг нь хэрхэн үр бүтээлтэй өнгөрүүлэх вэ гэж эцэг эхчүүд бодож байгаа биз. Адал явдлаар дүүрэн байлгаж, хүүхдийг хөгжүүлэх хамгийн зөв шийдлийн нэг нь ном уншуулах, ном унших дадал хэвшүүлэх байж болох юм.  Тиймээс энэ удаад хүүхдийг хэрхэн ном унших дуртай болгох талаар Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн хүүхдийн тасгийн номын санч Ж.Раятай ярилцлаа.

-Олон эцэг, эхийн сонирхдог асуултын нэг нь хүүхдийг хэрхэн ном унших дуртай болгох вэ. Үүнд та мэргэжлийн хүний хувьд зөвлөгөө өгөхгүй юу?

-Хүүхдийг ном унших дуртай болгохын тулд хамгийн түрүүнд номтой нөхөрлүүлэх шаардлагатай. Үүний тулд дэргэд нь байнга ном байлгах хэрэгтэй. Хүүхдийг уншиж чадахгүй, балчирдна гээд тоолгүй орхиж болохгүй. Хоёр настай хүүхдийн  ном ч гэж байдаг. Хэдийгээр хүүхэд уншиж чадахгүй ч тэр номд байгаа зураг зэргийг хараад үйл явдлыг нь ойлгочихдог.

Мөн унтахаас нь өмнө багадаа 10 минут үлгэр уншиж өгч байх шаардлагатай. Энэ нь хүүхдэд олон талын ашигтай. Тухайлбал, хүүхдэд өөрөө үлгэр унших сэдэл төрөх, үгийн баялаг нь нэмэгдэх, номд дурлах үндэс тавигддаг.

-Мөн эцэг эхчүүд хүүхдэдээ ямар ном сонгох вэ гэж их асуудаг?

-Хүүхдийн өөрийнх нь сонирхлыг харгалзах нь чухал. Номын дэлгүүрээр дагуулаад явахад л хүүхэд өөрт нь сонирхолтой санагдсан номыг сонгоно. Мэдээж тухайн хүүхдийн нас сэтгэхүйд тохирсон байна уу, үгүй юу гэдгийг анхаарах нь зүйтэй.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


“ОНГОЦНЫ БИЛЕТЭЭ ӨӨР ХҮНД ӨГӨХӨД ГЭРИЙНХЭН МААНЬ ШОКОНД ОРСОН”

Улсын онцгой комиссоос шат дараатайгаар гадаад улсад гацсан иргэдээ татан авч байгаа. Энэ үеэр БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийн тоонд багтсан Д.Бат-Эрдэнэ гэх иргэний сайхан сэтгэл олны талархлыг хүлээгээд буй. Тэрбээр эмчилгээнд орсон ч бие муутай хүнд боломж олгон тасалбараа өгч, өөрийнхөө оронд эх орондоо очих эрхийг олгосон юмТэрбээр одоо эх орондоо ирээд байгаа бөгөөд “Тоёоко инн” зочид буудалд 21 хоног тусгаарлагдаж байгаа ажээ. Ингээд түүнтэй утсаар холбогдож, цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу. Эх орондоо сайн явж ирэв үү?

-Сайн. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Ах нь сайн явж ирлээ. Би зургадугаар сарын 20-ны шөнө эх орондоо ирсэн.

-Та ганцаараа ирээ юу?

-Тийм. Ах нь нуруугаа эмчлүүлэхээр өнгөрөгч нэгдүгээр сард БНСУ-д очсон юм. Тэгээд эмчилгээгээ хийлгээд буцах санаатай байсан чинь энд тэндгүй хөл хорио тогтоогоод нислэг маань хойшлогдсон. Тэнд таван сар гаруй хугацаанд гацсан.

-Одоо бие нь сайн уу?

-Одоо бие маань сайн болсон. Солонгос улс мундаг эмчилгээ сайтай юм. Нуруундаа эмчилгээгээ давтан хийлгэсээр байгаад ирсэн дээ.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.


"УЯАЧДЫН ХОЛБОО АМНЫ ХААЛТТАЙ УРАЛДАХЫГ ДЭМЖИХГҮЙ"

Монголын Морин Спорт Уяачдын Холбоо/ММСУХ/-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатартай үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны талаар ярилцлаа. Цар тахалтай холбоотойгоор хурдан морины унаач хүүхдүүдийг амны хаалттай уралдуулахаар болсон нь олон хүний шүүмжлэл дагуулаад байгаа юм.

-Монгол түмний эрийн гурван наадмын нэг хурдан морины уралдаан энэ жил ямар онцлогтой зохион байгуулагдах гэж байна вэ? 

-Дэлхий нийтийг хамарсан цар тахал covid-19 аюулт өвчний үед  Монгол Улсын Засгийн газар онцгой дэглэм тогтоон, ажиллаж байна. Энэ онцгой дэглэмийн үед олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах нь хориотой байгаа хэдий ч төрт ёсныхоо уламжлалын дагуу эрийн гурван наадмаа тодорхой хязгаарлалтын хүрээнд тэмдэглэхээр болж байна. Энэ жилийн тухайд онцгой дэглэмийн үеийн нөхцөлд тохируулан УОК-ийн гаргасан шийдвэр, зөвлөмжийн хүрээнд зохион байгуулагдана гэдгээрээ онцлог. Энэ нөхцөл байдалд тохируулаад олон нийтийг бөөгнөрүүлэхгүй наадмын бэлтгэл, бүртгэлийг хэрхэн зохион байгуулах, олон түмэнд онлайнаар хэрхэн хүргэх талаар түр журам гарган ажиллаж байна.

-Үндэсний Их Баяр наадмыг зохион байгуулах хороо хурдан морьдын уралдаан дээр цар тахалтай холбогдуулан ямар шинэлэг шийдвэрийг гаргав?

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадмыг улс орон даяар аймаг, сум, улсын наадмыг нэгэн зэрэг тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ хурдан морьдыг зургаан насны ангиллаар уралдуулж, уяачдын баярын арга хэмжээг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэсэн. Улс орон даяар морь бүртгэлийг зургадугаар дугаар сарын 29-ны өдрөөс долдугаар сарын 8-ны хооронд бүртгэхээр болсон. Бүртгэлийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар улсын хэмжээнд нэгдсэн нэг удирдлага дор зохион байгуулан ажиллаж байна. Энэ талаар тус газраас хэвлэл мэдээллээр нийтэд мэдээлэл хүргүүлсэн.  Уяачид морьдоо уралдах газраа заасан хугацаанд бүртгэлээ хийлгээрэй гэж зөвлөе. Мөн мандатын хязгаарлалт байхгүй нээлттэй байгаа гэдгийг хэлье.

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж